Цахлай халимны зулзагыг шоглосоор

2015 оны 11 сарын 27

 

Сүүлийн хэдэн жилийн турш Аргентиний эрэг орчмоор халим судалж буй мэргэжилтнүүд “Доминиканы (Larus dominicanus) цахлайнууд халимны зулзага дээгүүр эргэлдэж, сүрэглэн дайрдаг нь улам нэмэгдэж байна. Цахлайнууд халимны зулзагыг шоглож, тоншиж, бүр махнаас нь эмтэлж хүртдэг болжээ. Энэ бол их аюултай үзэгдэл. Биеэ хамгаалах чадваргүй бяцхан амьтад шархнаасаа болж үхэх эрсдэлтэйн дээр цахлайн хооллох хэв маягт ноцтой өөрчлөлт орсон нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байна” гэжээ. Доминиканы нялцгай биетээр хооллодог юм байна. Гэхдээ халимны зулзагыг тоншиж, гэмтээгээд цусыг нь сордог явдлыг 1970-аад онд Вальдес арал орчим судалгаа хийж байсан багийнхан анх ажиглан, мэдэж, тэмдэглэн үлдээсэн байдаг аж.  

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.