Зимбабве эр хамгийн муухайгаар тодроогүйдээ гомджээ

2015 оны 11 сарын 27

Зимбабвед жил бүр хамгийн муухай царайтай эрийг шалгаруулдаг арга хэмжээ болдог аж. “Муухай мистер” хэмээх уралдаанд ямар хүн орох нь нэрнээсээ л ойлгоймжтой. Энэ жил хоёрдугаарт байрт шалгарсан  Виллиам Масвиню шүүгчид авлига авч, шалгаруулалтыг будлиантуулсан гэж зарга үүсгэсэн гэнэ. Өмнөх гурван жил дараалан муухай эрийн титэм зүүсэн тэрбээр энэ сарын 21-нд болсон уралдааны 35 оролцогчоос хамгийн царай муутай нь ялсангүй гэж гомдоллож буй аж. Түүний өмнө орсон Майсон Сере “Би бурханд талархаж байна. Өнгөрсөн жил  би улсынхаа царай муутай эрчүүдээс дөрөт жагсаж, жаахан гонсгор байсан юм” гэжээ. “Муухай мистер”-ийн шагнал 500 ам.доллар юм байна. Удаах байр эзэлсэн нь 100 “ногоон”-оор шагнуулжээ. Эл уралдааныг 2009 оноос уламжилж иржээ. 

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.