Тосгүй хоол тураадаг нь эргэлзээтэй

2015 оны 11 сарын 26

 

Турна, жингээ барина гээд өөх тосныхоо хэмжээг бууруулснаар хүссэн үр дүндээ хүрнэ гэдэг нь эргэлзээтэй гэж Британийн эрүүл мэндийн үндэсний албанаас мэдээлжээ. Цөцгийн тос, сүү, ургамлын тос, самар зэрэг тослогтой бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарласнаас харин ч бие махбодийн нүүрсусны хэмжээг бууруулж, сөрөг үр дагавар гарна гэж мэдээлжээ. Үүний оронд жингээ хасах хүмүүс хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол болон шарсан хэрэглээгээ хорих ёстой гэнэ. Учир нь шарж боловсруулах явцад задарсан өөх биед шингэхдээ удаан, ашиггүй холестирин болдог аж. Тэрнээс биш хүнсний тос, тослог бүтээгдэхүүн бүр илүүдэл жин болж “зовлон тарьдаггүй” гэдгийг онцгойлон зөвлөсөн байна.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.