Зажилдаг кофе бүтээжээ

2015 оны 11 сарын 25

Кофегүй өдрийг өнгөрүүлэх ямар гунигтай гээч. Зарим хүн тэр ундаагүй бол бараг үхэх шахдаг гэдэг дээ. Гэсэн ч заримдаа тухлан суугаад, кофетой “найзлах” боломж гардаггүй. Тэгвэл Америкийн “Nootrobox” компани зажилдаг кофе бүтээснээр олон хүний загатнасан газарт маажив. Зургаан цагийн турш “уух” боломжтой, В аминдэмээр баялаг, бас фолийн хүчил агуулсан уг бүтээгдэхүүн  хар, сүүтэй, шоколадтай гэсэн гурван сонголттой гэсэн. 

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.