Шавьжаас хүнсний тос гаргана

2015 оны 11 сарын 09

Хүн төрөлхтөн ирээдүйд хоол хүнсний гачаалд орохгүйн тулд эртнээс олон арга сэтгэж, боловсруулж буйн нэг нь шавьжийг хүнсэнд өргөн хэрэглэх явдал.  Уургаар баялаг учраас шавьжийг өдөр тутмын хэрэглээ болгосон улс, үндэстэн цөөнгүй байдаг. Гэхдээ дэлхийн хэмжээнд шавьжийг “ад үзсэн” хэвээр энэ үед Нидерландын Вагенинген их сургуулийн эрдэмтэд ийм мэдээлэл хийлээ. Тэд шавьжийг уургийн эх үүсвэр болгоход ашиглахаас гадна хүнсний тос нэрэхэд хамгийн тохиромжтой түүхий эд гэж үзжээ. Ингэснээр газрын хөрсний ачааллыг бууруулах, усны нөөцийн асуудал зэргээр экологид нааштай үр дүн олон гарах аж. таких как вода. Хүнс шинжээчдийн тайлбарласнаар шавьж ургамлын хамгийн шимт хэсгээр хооллодог учраас тосных нь үнэр, амт гайхалтайн дээр омега-3-аар баялаг байх гэнэ. Цаашлаад өөр хэрэгцээгээр ч тосыг нь ашигалах боломжтой гэсэн байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.