Цагаан ордонд “алба хаших” нохой

2015 оны 11 сарын 06

Энэ нохойг Люси гэдэг. Жирийн нэг амьтан биш, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 2016 онд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн сүрхий эд. Үнэндээ бол түүний эзэн  Кэйзер хатагтай Люсийг  өрсөлдүүлэхээр нэрийг нь дэвшүүлжээ. Түүний мөрийн хөтөлбөрт анхаарал татах зүйлс бий. Юуны өмнө, Засгийн газрын данхар бүтцийг цомхотгоно, татварыг бууруулна, эрүүл иргэдэд олгодог санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ  гэжээ. Ийм байхад сонгогдохгүй гэж үү. Үүнээс гадна “Хүн болж төрөх ирээдүйн амьдралынхаа утга учир, зорилгын төлөө би энэ насандаа  хүмүүсийн төлөө юу хийж чадав вэ” гэж мөрийн хөтөлбөрийн өмнө бичсэн нь олны сэтгэлд нийцнэ гэж  эзэн нь тооцжээ. Люси “Бие даасан савар” намын гишүүн бөгөөд долоон жилийн өмнө Кентукки мужийн Рэббит Хэш хэмээх жижиг хотын даргын сонгуульд өрсөлдөж, ялсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард албаа өгсөн юм байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.