Селфи-хамаарлаас сэргийлэх эм

2015 оны 11 сарын 06

Орчин үеийн анагаах ухаанд сельфи- хамаарал гэсэн оношийг албан ёсоор хэрэглээд удаагүй. Ямартай ч, утсаараа зургаа авдаг явдал дэлхий нийтэд үзэгдэл болсон. Даамжраад өвчин болтлоо “халдварласан”. Тэгвэл сельфийн хамаарлын эсрэг эм хүртэл бий болжээ. Брийтахнийн AntiSelfieTabs.com цахим хуудсаар борлуулж буй эл бэлдмэл нь гааны амттай бөгөөд эмэгтэйчүүд өдөрт гурван удаа нэг ширхгээр уух бол эрчүүдийн хувьд тунг нь нэг дахин өсгөж хэрэглэх заавартай гэнэ.  

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.