Яст мэлхий “хөлөглөсөн” бүсгүйг баривчлав

2015 оны 09 сарын 30

20 настай Мур бүсгүй саваагүйтэж, яст мэлхий  сундалласнаасаа болж торны цаана сууж магадгүй болоод байна. Ийм явдал АНУ-ын Флоридад болсон бөгөөд тухайн мужийн хуулиар бол нэн ховордсон далайн яст мэлхийг дарамтлах (зүй бусаар харьцах), хууль бусаар өөрийн эзэмшилд байлгах, борлуулахыг хориглодог бөгөөд зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм байна. Мур өнгөрсөн долдугаар сард далайн эрэгт амарч явахдаа яст мэлхий дээр суугаад зургаа авахуулж, фэйсбүүк хуудсандаа тавьснаас хамаг хэрэг үүджээ. Флоридагийн онгон байгаль, далайн амьтдыг хамгаалах комиссоор дамжуулан иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар бүсгүй шүүхийн хаалга татахад хүрчээ. Мурын зургийг авсан өөр нэг эмэгтэйг ч шүүх зүгээр өнгөрөөхгүй бололтой, мэдүүлэг авсан гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.