Ангараг дээр тарих хөвд гарган авчээ

2015 оны 09 сарын 28

Данийн Копенгагений их сургуулийн залуу судлаач, оюутнууд Ангараг гаригийн нөхцөлд дасан зохицох чадвартай шинэ төрлийн хөвд ургуулах туршилт хийж байна.  Ингэхийн тулд эхлээд нэгэн зүйлийн өвлийн хөвд болон гацуурын генийг селекцид оруулж, хасах 153 хэмд тэсвэртэй болгосон гэнэ. Учир нь Улаан нүдэн гаригийн шөнө дунджаар ийм хэмтэй байдаг аж. Оюутнуудын гарган авсан шинэ сортын “Ангарагийн хөвд” гайхалтай ургаж байгаа тулд тус гариг руу явах дэлхийн анхны төлөөлөгчдийн богцод гарцаагүй орно гэж итгэж байгааг мэдээлжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.