Шумуулыг “эрэн сурвалжилсан нь”

2015 оны 09 сарын 27

 

Лондоны цагдаагийн газар сүүлийн гурван жил буюу 2012-2015 оны хооронд тус хотод үйлдсэн онцгой хэргүүдийн жагсаалтыг гаргажээ. Тэдгээрийн дундаас амьтан хулгайлсан хэрэг 261 удаа бүртгэгдэж, хохирлын хэмжээ 130.000 фунт буюу 200.000 ам.долларт хүрсныг онцлон тэмдэглэжээ. Нохой, муур, яст мэлхий тэр бүү хэл зөгийг сүрэг сүргийг нь “туугаад” явчихсан талаар гомдол цагдаагийн байгууллагад очжээ.  Зөгий үржүүлгийн эзний өргөдөлд “39.000 зөгий минь үүрнээсээ алга болжээ. 100 төл нь л үлдсэн байна” гэсний дагуу цагдаагийнхан  эрэн сурвалжлах баг томилжээ. Мөрдөх явцад оролцсон судлаач, шинжээчдийн дүгнэлтээр бол зөгийнүүд үүрээ орхин одох тохиолдол цөөнгүй байдаг учраас энэ “хэргийг” хаасан аж. Өөр нэгэн эр цүнхээ хулгайд алдсанаа цагдаагийнханд дуулгаад дотор нь байсан шумуулнуудаа үхэхээс нь өмнө заавал олох хэрэгтэй гэж шавдуулсан хачирхалтай явдал болжээ. Тэрбээр машиныхаа тээшийг түгжилгүй орхисноос ийм “хэрэг” гарсан гэнэ. Өнгөрсөн хугацаанд энэ мэтээр циркийн тагтаа, туулайнаас гадна ойролцоогоор 73.000 ам.долларын үнэтэй дөрвөн хулганы араас цагдаагийнхан “мөрдсөн” гэнэ. Бас салсан найз бүсгүйдээ өширхөн хайртай тотийг нь хулгайлсан залууг ч барьжээ. Лондоны цагдаагийнхан өнгөрсөн онд аар шаархан ажил буюу алдагдсан аалзны араас явж байгаад  eBay цахим сүлжээгээр хоёр бамбарууш, ирвэсийн арьс зарж байсан хулгайчдыг санамсаргүй илрүүлсэн гэнэ. Иймэрхүү “ажил” эрхэлдэг нөхөд цэвэр цусны буюу үүлдэр сайтай нохой, муур  хулгайлаад, эздэд нь эргүүлээд өндөр үнээр зардаг болохыг ч тогтоосон аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.