К.Рональду ”Реал”-аас явах уу

2015 оны 09 сарын 25

 

10.944 удаа нам мандаж, жаргахыг харна 

Орос, Америкийн сансрын нисэгч М.Корниенко, С.Келли нар Олон улсын сансрын станцад 342 хоног ажиллах юм байна. Өдгөө 175 хоногийг сансарт өнгөрүүлээд буй тэд томилолтынхоо бүрэн хугацаанд нар мандаж, жаргахыг сансраас 10.944 удаа харна гэсэн тооцоог НАСА мэдээлжээ.

125 хүн таргалалтаас болж халагдсан

Энэтхэгийн “Air India” агаарын тээврийн компанийн удирдлага илүүдэл жинтэй нисгэгч, онгоцны үйлчлэгчийг халах шийдвэр гаргасны дагуу энэ жилийн байдлаар 125 хүн ажлаасаа чөлөөлөгджээ.

120 сая “ногоон”-оор зарагдах уу

К.Роналду 120 сая еврогийн төлөө “Реал”-ыг орхиж магадгүй гэсэн таамаг ирэх нэгдүгээр сард болох худалдааны цонх хүртэл хөлбөмбөгийн хорхойтнуудыг гижигдэх нь.

50 хүн амиа алдав

Энэ он гарснаас хойш гар утсаараа зургаа авч байгаад осолдож, хорвоог орхисон хүний тоо 50-д хүрсэн нь аварга загасны дайралтад өртөж амиа алдагсдынхаас давсан эмгэнэлтэй мэдээллийг  “Дейли телеграф” цацлаа. Тус мэдээлэлд дурдсанаар бол акулын хоол болсон хүн одоогоор найм бүртгэгдсэн байна.

623 Францын Тулуз хотын 54 настай нэгэн иргэн өнгөрсөн долоо хоногт ганц шөнийн дотор аврах албаны утсанд 623 удаа дуудлага хийсэн нь бүгд хуурамч байсан учраас түүнийг цагдаагийнхан саатуулжээ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.