Үхэл түүнийг мартсанд гомддог

2015 оны 09 сарын 24

Энэтхэгийн хойд хэсгийн нэгэн тосгонд Махашта Мураси хэмээх өвгөн бий аж. Түүнд төрсний гэрчилгээ зэрэг баримт бичиг огт байхгүй. Өөрийнх нь ярьдгаар 1835 онд Бангалор хотод төрж, өссөн. 1957 он хүртэл гуталчнаар ажиллаж байгаад 122 насандаа тэтгэвэрт гарсан гэх. Тэрбээр “Би 180 настай. Итгэхгүй байж болно. Намайг мэддэг байсан ганц эмч 1971 онд нас барсан. Миний үр хүүхэд, ач  нар маань ч нас бараад удаж байна. Намайг үхэл мартсан байх. Магадгүй үхэхгүй ч юм болов уу. Энэ амьдралаас залхаж байна” гэжээ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.