Ердөө 5 минутын дотор бэлхүүсний тойргоо 4 см багасгах арга

2015 оны 09 сарын 08


 

Фүкүцүзи эмч 10 жилийн өмнө энэ дасгалыг болосруулан, үр дүнг нь өвчтөнүүдийнхээ илааршиж, эрүүлжсэн байдлаар нь бодитоор мэдэрсэн аж. Энгийн хэрнээ үр дүн нь дороо харагдах эл аргыг  япончууд тэр үеэс л өргөн хэрэглэх болжээ. Энэ дасгалыг өдөр бүр хийгээд байхад нурууны үеүд амарч, айхтар эрчимтэй дасгал, хөдөлгөөн хийхгүйгээр аажмаар турахаас гадна эрүүлжинэ. Ялангуяа хэвлий хэсгээр эрс “нимгэрч” байгааг та анзаарах болно. Олон цагаар  сууж ажилладдаг хүмүүсийн нуруу, сээр, хүзүүний нугалмууд сууж, гэдэс урагш унжих асуудал үүсдэг. Тэгвэл энэ дасгалыг хэдхэн хоног хийгээд үзээрэй. Өдөрт ердөө тавхан минутыг өөртөө зарцуулахад л хангалттай.

  1. Юуны өмнө 40 см урт, 7-10 см өргөнтэй алчуурыг нуруун дороо эвээс болгохын тулд голоор нь нэг нугалаад нэг талаас нь чанга хуйлж, бооно.
  2.  Шалан дээр хөлөө жийж суугаад алчуураа нурууныхаа харалдаа байрлуулна.
  3.  Ингээд дээш харж хэвтээд, хүйснийхээ харалдаа нуруун дороо алчуураа байрлуулаад, хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч, жийж хэвтэнэ. Хоёр өсгийний хооронд 20-25 см байх учиртай.
  4. Одоо гараа  дээш нь өргөж, бугалга хэсгээ дотогш эргүүлэн алгаа газарт наа. Энэ үед алганы хоорондох зай  өсгийнийхтэй адил хэмжээтэй буюу 20-25 см байна.

 

          За, ийм байрлалтай хэвтээд таван минут болоод аажуухан босоорой. Бие тань хачин сайхан хөнгөрсөн байгааг анзаарч байна уу. Ингээд бэлхүүсийнхээ тойргийг хэмжээд үзээрэй. Мэдээж, хэвтэхийнхээ өмнө нэг хэмжсэн байгаа. Түүнтэйгээ харьцуулаад үзэхэд дор хаяж 4-5 см багассаныг та мэдрэх болно. Энэ мэтээр өдөрт ердөө таван минутаар нэг сар хэтээд үзээрэй.

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.87 ikon deer garsan medee ywjiina

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.