Гахайн сүүгээр бяслаг хийжээ

2015 оны 09 сарын 07

Хэдэн жилийн өмнө Сербид илжигний сүүгээр бяслаг хийсэн нь хүнс судлаачдын анхаарлыг татаж байсан. Тэгвэл Голландын фермер Эрик Стегинк гахайн сүүгээр бяслаг хийсэн нь дэлхийд анхдагч болжээ. Тэрбээр чанар, амтны хувьд шилдэг сортын бяслагуудаас онцын ялгаагүй эл бүтээгдэхүүнээ үзэсгэлэн яармагийн үеэр дуудлагаар худалдахаар төлөвлөсөн тухайгаа мэдээлжээ. 450 гр-ыг нь 1500 еврогоор үнэлсэн  гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.