Усгүй, хоолгүй нэг жил гүрийдэг загас

2015 оны 09 сарын 04

Африкт тийм хачин загас байдаг аж. Эвэр шүдэт хэмээх тэрхүү загас орчин нөхцөлдөө зохицуулж,  биеийн үйл ажиллагаагаа аажмаар зогсоож, биологийн цагаа “унтраадаг” юм байна. Өөрөөр хэлбэл, хагас үхлийн байдалд орж, гүн нойрсдог бөгөөд ингэснээр хатуу ширүүн нөхцөлийг даван гардаг аж. Зарим онцгой тохиолдолд 3-5 жил “үхээд” сэрдэг гэж судлаачид мэдээлсэн байна. Ингэж өөрийгөө үхэлд “өлгийдсөн” эвэр шүдэт биед нь ус хүрэхийг мэдэрч, аюулгүй болсон гэж үзвэл сэрдэг гэнэ. Зарим эрдэмтэн эл загасыг хоёр нутагтан байх магадлалтай гэж судалж байсан гэдэг. Гэхдээ эвэр шүдэт бол цэвэр усны загас бөгөөд бас “хөлтэй” гэдгээрээ анхаарал татдаг юм байна. Аюул тугарсан үед түүний сэлүүрүүд хөл болж, зугтахад нь тусалдаг аж.  

Өдгөө эрдэмтэд эвэр шүдэт биеэ хэрхэн “үхүүлдгийг” судалж байгаа бөгөөд ингэснээр анагаахын шинжлэх ухаанд том алхам хийх боломж нээгдэнэ гэж үзэж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.