Мөрөөдөгч гэдэг ажилд шалгаруулж авна

2015 оны 09 сарын 04

Францын аялал жуулчлалын Loisirs Encheres  компани нэгэн онцгой ажлын орон тоонд тохирох хүмүүсийг бүртгэж байгаа гэнэ. Дэлхийн хамгийн сайхан ажил гэж болохоор мөрөөдөгч хэмээх ажилд тэнцэх таван хүнийг жуучдын дундаас шалгаруулахаараа бас онцлог аж. Мөрөөдөгчийн хийх ажил нь ердөө аялж, зугаалж, дэлхийн олон оронтой танилцах явдал юм байна. Гэхдээ амар хялбар ажил гэж үгүй. Тэгэхээр мөрөөдөгчид тодорхой хэмжээнд адреналин буюу “айдсын” даавраа ялгаруулах ёстой. Юу гэхээр, тэд шүхрээр бууж, усанд шумбаж, усан онгоцоор давхих зэргээр хүмүүсийн мөрөөддөг зүйлүүдийг хийнэ. Ингээд аяллынхаа талаар блог хөтөлж, үйлчилгээ авсан жуулчлалын байгууллага, хөтчүүдийнхээ талаар дүгнэлт бичнэ. Нэг ёсондоо мэдэрсэн, мэдсэнээ жуулчдад хүргэж, араасаа олон хүнийг уруу татах нь мөрөөдөгчийн гол үүрэг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.