Баатар нохой

2015 оны 09 сарын 03

Тайландад Пуи хэмээх нэртэй нэгэн нохойг танихгүй хүн бараг үгүй гэхэд хилсдэхгүй гэнэ. Учир нь энэ амьтан нялх хүүхэд аварсан баатар аж. Түүний эзэн Г.Тонгмаку “Пуи өдөржин гадуур явж байгаад оройдоо гэртээ ирдэг юм. Нэг өдөр дунд зэргийн хуванцар сав зууж ирчихээд баахан хуцаж, сүйд боллоо. Охин минь гараад, авчирсан зүйлийг нь харчихаад орилж гарлаа. Пуи хуцаж, охин хашгирч газар тэнгэр нийлэх шиг болохоор нь би гэрээсээ гараад харлаа. Гэтэл бурхан бидэнд хүү “бэлэглэжээ”. Дөнгөж төрсөн улайн нялзрай амьтныг саванд хийгээд хаячихсаныг Пуи олсон хэрэг. Бид хүүг эмнэлэгт аваачихад тэр дор нь инкубаторт хийсэн. Улаан загалмайн нийгэмлэгийнхэн манай нохойг, ширэн хүзүүвчээр шагнаж, медаль зүүж өгсөн. Нутийнхан маань Пуид шимтэй хоол авч өгөхөөр мөнгө цуглуулсан.  Учир нь тэр удахгүй гөлөглөх юм. Хүүгийн хувьд албаны хүмүүс эцэг эхийг нь олно гэсэн. Өргөж авахыг хүссэн хүмүүс ч байгаа” гэжээ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.