Боливчууд тэсрэмхий бол бангладешчууд “бугламтгай”

2015 оны 08 сарын 31

 

Америкийн олон нийтийн санал асуулгын “Gallup” байгууллагаас хийсэн судалгаагаар боливчууд сэтгэл хөдлөлөөрөө тэргүүнд бичигджээ. Дэлхийн хамгийн их сэтгэл хөдөлгөөнтэй улс, үндэстнийг шалгаруулах эл судалгааны жагсаалтад эхний гурван байрт орсон орнууд Латин Америкийнх нь байна. Хоёр, гуравдугаарт жагссан улс Эль-Сальвадор, Эквадор бөгөөд 148 орноос шалгарч, эхний байруудад орсон эдгээр улс, үндэстэн инээж, уурлах, гуниж, түгших гээд сэтгэл хөдлөлөө шууд л “цацаж” орхидог онцлогтой аж. Тэдний араас филиппин, никарагуа, гватемал, ирак, камбож, колумб, коста-рикачууд оржээ.

Жагсаалтын “баян ходоод” болсон бангладешчууд сэтгэлээ их дардаг гэнэ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.