Сонингоор иргэдийнх нь таргалалтыг тандана

2015 оны 07 сарын 27

 

Калифорнийн судлаачид цаасан хэвлэл болох сонингийн тусламжтайгаар тухайн улсын хүн амын таргалалтыг багцаалан тооцоолох боломжтой гэжээ.

Тэд “London Times” болон “New York Times” сонинд нийтэлсэн хүнсний хэрэглээ, хоолны талаарх мэдээллүүдээс нь тухайн хоёр орны хүн амын дундах таргалалтын төлвийг 2018 он хүртэл гаргасан байна. Багийн гишүүн, судлаач Бреннан Дэвис “Хэвлэлээр байнга хоолны сурталчилгаа явах нь хүмүүсийг таргалахыг уриалж байгаагаас ялгаагүй хүчтэй нөлөөтэй байдаг. Харин ашиг тустай ногоо, жимсний сурталчилгаа эсрэгээрээ хүн амыг эрүүлжүүлэхэд уриалдаг” гэжээ.

  


Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.