3D-гээр “ургуулсан” тархи

2015 оны 07 сарын 26

 

Хятад эмч нар 3D технологиор гаргаж авсан, гурван хэсэгтэй титан гавлын  ясыг гурван настай охинд суулгасан талаараа мэдээлжээ. Ийм технологиор “ургуулсан” гавлын ясыг хүнд суулгасан анхны тохиолдол нь энэ бөгөөд мэс засал 17 цаг үргэлжилжээ. Өдгөө гавлынхаа гурван хэсэгт титантай бяцхан охины бие сайжирч байгаа аж.

Охины эмчилгээний зардал 500 сая юанийг сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар босгосон юм байна. Анагаах ухаанд маш ховор тохиолддог эл өвчний талаар хүмүүст мэдээлснээр ийнхүү охин аврагдсан ч, харамсалтай нь ээж нь түүнийг ухаангүй байх хооронд хаяад явжээ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.