Төвдөөс шинэ зүйлийн могой, мэлхий илрүүлэв

2015 оны 07 сарын 26

 

Хятадын амьтан судлаачид 2013 оноос хэрэгжүүлж буй нэгэн төслийн хүрээнд Төвдийн нутгаас өмнө нь шинжлэх ухаанд танигдаагүй могой, мэлхий илрүүлсэн байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр зэс толгойт могойн төрөлд багтах  шинэ зүйлийн урт хорхойг тухайн газрынх нь нэрээр Gloydius halys хэмээн нэрлэсэн байна. Энэ нь хортой могой аж. Мөн Төвдөөс олдсон ногоон мэлхийн төрлийн хоёр нутагтан нь зөвхөн Хойд Америкт л байдаг rana cascadae хэмээх мэлхийmэй нэлээд төстэй гэнэ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.