Хамгийн зодоонч нь өглөө донгодох эрхтэй

2015 оны 07 сарын 26

 

Японы биологичдын мэдээлснээр азарган тахианууд үүрээр бусдыгаа сэрээх онцгой эрхийн төлөө нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцдаг гэнэ. Судлаачид азарган тахиануудыг гурван бүлэгт хуваагаад, хэд хэдэн удаа зодолдуулсны эцэст хамтад нь  байлгаж, өглөөг угтжээ. Ингэхэд тулаанд ялсан тахиа өглөөний мэндийг хүргэж, хүн, амьтныг сэрээж байж. Дараа нь атаман тахиаг өөр тийш шилжүүлэн, нөгөө хэдийг нь хамтад нь хонуулаад, өглөөг угтахад зодооны “дэд байрын шагналт” азарган тахиа донгодож, бусад нь түүнийг дагалдсан гэнэ. Энэ маягаар атамануудыг эрэмбээр нь байрнаас гаргаж, өглөөг угтаж туршихад зодооны үеэр аль байрт шалгарсан тэр дагуу донгодож байжээ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.