Дэлхийн тойрог замд 100 гаруй хог нэмэгдэнэ

2015 оны 07 сарын 26


АНУ сансрын “DMSP-F13”  хэмээх долоон хиймэл дагуулыг  өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд хөөргөсөн  юм байна. Цаг уурын тандалт хийх зорилгоор хөөргөсөн гэх эдгээр төхөөрөмжийн ганц нь л хэвийн ажиллаж, зургаа нь жагсаалаас гарсан учраас дэлхийн тойрог замд дэлбэрэх аюултай гэж ВВС мэдээлжээ. Америкийн цэргийн томоохон албан ташуултнуудын мэдээлснээр бол тэдгээр хиймэл дагуулын цэнэглэгч нь богино холбоос үүссэнээс шатаж, даалгавар гүйцэтгэхээс өнгөрсөн учраас ийнхүү сансарт булшлагдах болсон аж. Ингэснээр сансар дахь томоохон хог хаягдал багаар бодоход 100 гаруйгаар нэмэгдэх юм байна.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.