М.Жексоны дуусгаагүй 20 дуу байгаа гэнэ

2015 оны 07 сарын 26

 

 М.Жексонтой хамтран ажиллаж байсан дууны найруулагч Дарэм Принс попын хаан өмнө нь олны хүртээл болгож байгаагүй  20 дууг өөрийн болгож авсан талаар шуугиан дэгдлээ. Түүний мэдээлснээр тэдгээр дуу бүгд дуусаагүй бүтээл бөгөөд Майкл цомог гаргахаар бэлтгэж байгаад орхисон гэнэ.

2009 оноос өмнө 20 гаруй жил М.Жексонтой хамтран ажиллаж байсан Д.Принс “Гайхалтай уран бүтээлүүдийг талийгаачийн гэр бүлийнхэн эзэмших ёстой” гэж мэдээлээд тэдэнд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.