Сэтгэлээ дагаад “Боломжийнхоо хэрээр төл”

2015 оны 07 сарын 23

 

Британийн “Halle” симфони найрал  үзэгчдэд зориулан ийм төсөл эхлүүлжээ. Энэ нь театрт орохдоо тасалбараа авдаг зарчмыг халж, үзэгчид тоглолтын дараа мөнгөө төлөх арга юм байна. Ингэснээр тухайн хүн сэтгэл ханамжийнхаа хэрээр хэдийг ч төлж болно гэсэн үг ажээ. Удирдлагуудынх нь тоооцоолсноор төлбөрийн ийм арга орлого нэмэгдүүлэх хөшүүрэг болох юм байна. Ер нь тус оркестрийн нэг удаагийн тоглолтын үнэ дунджаар 60 ам.доллар байдаг гэнэ.Оркестр “Halle” 1857 онд байгуулагдсан түүхтэй.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.