С.Филин ажилдаа оржээ

2015 оны 07 сарын 23

 

Москвагийн Их театрын уран сайхны удирдагч Сергей Филинийг гудамжинд явж байхад нь үл таних этгээд хүчил цацсан хэрэг 2013 гарч, сонгодог урлагийн ариун тайз ямар их бохирдсоныг илчилж, бөөн шуугиан дэгдэж байсан. Энэ хэрэгт холбогдуулан театрын олон сайхан уран бүтээлчийг хардаж, үүнээс болж баахан шилжилт хөдөлгөөн болсон юм. Азаар Сергей Филин амьд үлдсэн. Түүнийг хараагүй болох магадлалтай гэж байсан ч, орчин үеийн дэвшилт эмчилгээ, сайн эмч нарын ачаар тэрбээр хорвоог харж чадаж буй. ХБНГУ-д шаталсан олон эмчилгээ хийлгэсний эцэст түүний биеийн байдал  эрс сайжирч, ажилдаа ч оржээ. Хоёр жил шахуу эмчлүүлсэн Филин өнгөрсөн мягмар гаригт Их театырн энэ улирлын нээлтийг хийх “Манай үеийн баатрууд” балетын бэлтгэл ажилтай танилцсан байна.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.