Маш тодорхой ганц өгүүлбэр

2015 оны 07 сарын 23

--“YouTube”-т шуугиан тарьсан нэгэн бичлэгт итгэх юм бол Ангараг гариг дээр амьдрал байёныг гэрчлэх ямар нэгэн амьтны чулуужсан араг ясны бичлэг, зургийг судлаачид НАСА-гийн архивын бичлэгээс олж, ил гаргасан гэнэ.

--Америкийн Техас мужийн Форт-Уорт хот орчмоос үлэг гүрвэлүүдийн үед амьдарч байсан аварга акулын  чулуужсан яс илрүүлэн, судалж буй талаараа эрдэмтэд  мэдээлээд “Цэрдийн галавын үе буюу  ойролцоогоор 140 сая жилийн тэртээд хамаарах зургаан метр урт акулыг  ямар төрөлд багтаах талаар зөвлөлдөж байна” гэсэн байна.

--Шулуун гэдэс, өндгөвч, нойр булчирхайн хавдрын эсийн идэвхжлийг бууруулж, улмаар өвчнийг илааршуулах бэлдмэл гарган авч, “ETC-159” хэмээн нэрлэсэн тухайгаа Сингапурын эрдэмтэд мэдээлсэн бөгөөд эмийг туршсан 58 хүн гайхалтай үр дүнг нь мэдрээд буй гэнэ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.