“Хий үзэгдлүүд” эзнээ хүлээж байна

2015 оны 07 сарын 22

Испанийн Малага хотод 1830-1840 онд босгосон Кортихо Хурадо харшийг 16 сая еврогоор худалдах гэнэ.  Тус цайзад хүн тогтдоггүй, эзэд нь байсхийгээд л зараад, дайжин зугтдаг нь олон аймшигт үйл явдлаас үүдэлтэй гэнэ. Учир нь  IX, XX зууны үед эл харшид шашны бурангуй үзэлтнүүд сатаны зан үйл хийж, эмэгтэйчүүдээр тахил өргөдөг байсан гэнэ. Харшийг эзэмшиж байсан Эредиагийн гэр бүлээс улбаатай аллагын золиос болсон хүүхнүүдийн сүнс тэнд хоргодсон тул хүмүүсийг амар тайван байлгадаггүй гэнэ. 2004 онд сүнстэй харшийг дөрвөн одтой зочид буудал болгохоор ажиллаж байсан нэгэн компани удалгүй дампуурч, барилгын ажлыг зогсоосон байдаг аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.