Сансрын нисэгч Г.Падалка дээд амжилтын эзэн болов

2015 оны 06 сарын 29

 

ОХУ-ын сансрын нисэгч Геннадий Падалка дэлхийн тойрог замд 804 хоног ажилласан амжилтаараа Сергей Крикалёвын амжилтыг эвдэж Гиннест бичигдэх боллоо. Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 29-нд тойрог замд 804 дэх хоногоо үдсэн бөгөөд томилолтынх нь хугацаа хоёр сар гаруйн дараа дуусна. Үлдсэн хугацааг оролцуулан тооцвол тэрбээр дэлхийн тойрог замд таван удаагийн нислэгээр нийт 880 хоног ажилласан хүн болох юм байна. С.Крикалёвын  хувьд 2005 оноос өдгөөг хүртэл зургаан удаагийн нислэгээр дэлхийн тойрог замд нийт 803 хоног ажилласан аж.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.