“Operalia” Лондонд болно

2015 оны 06 сарын 28

Пласидо Домингогийн нэрэмжит “Operalia” уралдаан 22 жилийнхээ түүхэнд  анх удаа Англид болох бөгөөд ирэх долдугаар сарын 13-нд Лондоны Хааны дуурийн театрт нээлтээ хийнэ. Дэлхийн дуурийн залуу дуулаачдыг дэмжих зорилготой  эл уралдааны тэргүүн байрыг Монголын гавьяат жүжигчин Э.Амартүвшин 2012 онд эзэлж байсан билээ. Мөн Аргентиний алдарт тенор Хосе Кура ч чухамхүү энэ уралдааны ялагч болсноор өндөр карьераа эхлүүлсэн түүхтэй. Энэ удаа 20 орны 40 гаруй дуулаач “Operalia”-гийн сүүлчийн шатанд тунажээ.

1993 оноос эхлэлтэй энэ уралдаан жил бүр дэлхийн өнцөг булан бүрт, өөр өөр газарт болдгоороо онцлогтой.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.