Диснейлендэд селфи-гар хэрэглэхийг хориглов

2015 оны 06 сарын 28

Ирэх долдугаар сарын 1 буюу нөгөөдрөөс эхлэн Диснейлендэд ийм журам үйлчилнэ. Гар утсаараа зураг авахдаа селфи-гар хэрэглэх нь ямар эрсдэл дагуулж болох талаар дэлхийн аялал жуулчлалын компаниуд сануулсаар ирсэн. Ялангуяа хад асгатай, уулархаг бүс нутаг, амьтны хүрээлэн, парк, далай тэнгист аялагчид селфи-гар хэрэглэж зургаа авахдаа унаж, осолдох, амьтад болоод өөрийн аюулгүй байдлыг алдагдуулах зэрэг сөрөг үр дагавар дагуулсан олон тохиодол бий. Тиймээс  Диснейлендийн захиргаа аливаа эрсдлээс сэргийлэн парк дотор явж байхдаа селфи-гар хэрэглэхийг бүр мөсөн хорьж буй нь энэ. Үүнээс өмнө галзуу хулгана, эргэдэг гинж, савлуур гэх мэт хөдөлгөөнт тоглоомуудаар наадах үед “модон” гар хэрэглэхийг хориглож байсан юм.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.