Хов ярих уу

2015 оны 06 сарын 26

--Рики Мартин “One world” аялан тоглолтоороо Мексикт хүрсэн. Тэрбээр тайзан дээр бүжигчдийн хамт шотланд банзалтай гарсан нь үзэгчдэд таалагдаагүй бололтой нэлээд шүүмжлүүлжээ. Хэдийгээр ижил хүйстэн гэдгээ ил цагаан зарласан ч, энэ удаа фэнүүдээ хүндэлсэнгүй хэмээн мексикчүүд дургүйцсэн аж.

--Бранжелина буюу Брэд, Жоли хоёр салахаар шийдсэн талаар дэлхийн зарим шар хэвлэлд мэдээлжээ. Нөхөр нь салах өргөдлөө шүүхэд өгөх болсон шалтгаа нь эхнэрийнх нь ааштай бщхолбоотой гэх. Үнэн болов уу. 

 --Кристина Агилера нялх үрээ бөөцийлж, эрхлүүлээд тан завгүй болсон учраас ар гэрийн асуудал, ялангуяа санхүүгээ нөхөртөө даат­гасан нь жинхэнэ буруу алхам болсон талаар дуучин бүсгүйн ойр дотнынхон шив­нэлдэх болсон гэнэ. Учир нь Раттлер эхнэрийнхээ мөнгөөр ёстой нэг тог­лож, бооцоот тог­лоо­монд донтох бол­­сон нь Аги­ле­­­рагийн найз нар таалагдахгүй байгаа аж.

 --Ричард Гир нас ахихын нщхэрээр улам жавхаажиж, өнгө орооод л. Өдгөө 65 настай тэрбээр 32-той Алехандра Сильва хэмээх үзэсгэлэнт, испани бүсгүйд ухаан алдталаа дурлаад буй. Тэд Сардинийн арлын нэгэн амралтын газарт амарч байхдаа  папарацциудаас огт зугтсангүй, харин ч шавиаг нь  ханатал зургаа даруулжээ. Ингэснээр тэд олны өмнө өөрсдийгөө тунхагласан хэрэг гэж барууны хэвлэлүүдэд мэдээлэв.

 --Хөөрхий дөө, Бритни дахиад л ганцаар үлдлээ. Нэгэн цагт дэлхийг дагуулж байсан сайхан охин өдгөө олон хүнтэй салж, нийлдгээрээ алдартай эмэгтэй болсон. Тэрбээр Чарли Эберсолтой үерхээд хэдэн сар болсны эцэст  гэрлэх талаараа мэдээлж байсан ч, саяхан салах шийдвэр гаргажээ. Найман сар хамт байхдаа тэд сайхан байсан ч, бас л бөөн хэрүүл шуугианаас салаагүй. Эцэст нь чимээгүйхэн хоёр тийш болсон бололтой. Учир нь дуучин бүсгүй хайртай залуугийнхаа зургийг цахим хуудаснаасаа арчаад хаяжээ.

 

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.