Хүрэн манжин “цустай”

2015 оны 05 сарын 28

Хүрэн манжин цус төлжүүлж, судасны хана цэвэрлэхдээ гаргууд гэдгийг  судлаачид баталсан. Тэгвэл Шведийн эрдэмтэд  эл ногооноос хүний цус орлуулагчийг гарган авах боломжтой гэжээ. Тодруулбал, найрлага дахь протеин буюу уураг нь цусны  найрлагатай 60 орчим хувь адил байдаг гэнэ. Эрдэмтэд өдгөө хүрэн манжингийн найрлага дахь уургийг донорын цустай “нэгтгэж” болох, эсэхийг  судалж байгаа аж. Эхний ээлжинд гахайн цустай тэрхүү уургийг нийлэгжүүлэхээр төлөвлөжээ. Хэрэв энэ ургамлаас цус орлуулагч гаргаад  авчихвал олон хүний амь аврагдаж, шинжлэх ухаанд том нээлт болох юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.