Агуу хайраар тэжээгдсэн царсан төгөл

2015 оны 05 сарын 28

Уинстон Хоус, Жанет хоёр 1962 онд гэрлэж, 33 жилийн турш аз жаргалаар дүүрэн амьдарчээ. 1995 онд Жанет цаг бусаар хорвоог орхисон нь Хоусын хувьд ертөнцийн төгсгөл мэт санагдсан гэнэ. Тэрбээр талийгаач эхнэрийнхээ дурсгалд зориулан өөрийн эдлэндээ мод тарьж эхэлсэн бөгөөд өдгөө 6000 царстай том төгөл болсон аж. Түүний 20 жилийн хөдөлмөр өндөр дээрээс ингэж харагддаг юм байна. Энди Коллет хэмээх эр Уинстон Хоусын эдлэн дээгүүр хийлдэг бөмбөлгөөр нисэж өнгөрөхдөө зургийг нь авснаар хөршүүд нь гайхалтай нарсан төглийн түүхийг мэдсэн аж.  Хоус үнэнч хайраа бэлгэдэн төглийн дунд зүрхний хэлбэрээр талбай үлдээсэн аж. Тэрбээр зүрхний төгсгөл буюу өнцөгтэй хэсгийг нь Жанетын төрсөн гэрийн зүгт байрлуулсан аж. Ийм нэгэн романтик хайрын түүхийн гэрч болсон царсан төгөл Британид байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.