Баян хясаа

2015 оны 04 сарын 09

 

Нэг хясаанаас 50 ширхэг сувд гарчээ. Гэхдээ сувдны аж ахуйд биш, зоогийн газрын ширээнд, бүр захиалагчийн тавагт байсан хясаанаас шүү дээ. Америкийн Теннесси мужийн Франклин хотод  амьдардаг 53 настай Тони Эллиот  “Puckett’s Boathouse” зоогийн газарт үдийн хоолондоо хясаа захиалаад ийнхүү хүзүүний “зүүлттэй” болжээ. Сувднууд жижигхэн хэмжээтэй байсан ч, элдэв чамин чулуу, шигтгээтэй хольж, хэлхвэл нэг зүүлт хангалттай болох гэнэ. Тус газрын удирдлага “Хясаа Эллиотийнх болохоор сувднууд ч түүнийх. Тэрбээр сугалаанд хожсоноос ялгаатай юм” гэжээ.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.