Британи эрдэмтэд цасны хүн байдгийг “батлав”

2015 оны 04 сарын 05

Британийн ген судлаач Брайан Сайксаар ахлуулсан хэсэг эрдэмтэн Абхазаас олдсон гэх алмас буюу цасны хүний цогцсыг судалсны эцэст энэ нь хүний өөр нэгэн төрөл хэмээн дүгнэсэн талаар “The Times” мэдээлжээ. Өмнө нь зарим орны судлаачид алмасаас хомо сариенсын ген илрүүлж байсан  гэж шуугиан тарьж байсан. Угаас хүн төрх сармагчин шиг амьтан байдаг, эсэх нь маргаантай бөгөөд энэ талаар дэлхийн эрдэмтэд хэд хэдэн хэсэгт хуваагдсан аж. Б.Сайксын үзэж буйгаар алмас хэмээх нэгэн төрлийн хүн Африкт 100.000 гаруй жилийн тэртээд байсан бөгөөд тэд Кавказад нүүдэллэн ирж, суурьшсан гэх. Энэ тухай түүний шинэ номонд өгүүлдэг гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.194 хүн төрөлхтөн алмасыг өнөөгийн техникийн дэвшилттэй гэх үед барьж чадахгүй байгаа нь угаасаа бодит байгаа тэр хүний өөр төрөлтөний өмнө чадамжгүй сул дорой байгааг харуулж байгаа юм.

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.