Акул эрчүүдэд илүү “дуртай”

2014 оны 09 сарын 07

 

Австралийн эрдэмтэд акулын дайралтад өртсөн хүмүүсийн талаар судалгаа хийхэд сонирхолтой дүн гарчээ. Тэдний дүгнэлтээр акул эрчүүдийг илүүд үздэг гэнэ. Профессор Дэрил Макфи “Австрали, Америк, Өмнөд Африкт акулын дайралтад өртсөн 1100 гаруй хүнээс 85 нь нас барсан бөгөөд тэд бүгд эрэгтэй байжээ. Үүнээс гадна зарим тохиолдолд  далайн “мангас” олзоо идэхээс илүүтэй наадаж, зугаацаж байсан бөгөөд мөн л дийлэнх нь эрчүүд байж таарсныг судалгаагаар тогтоосон. Тэгэхээр акул эрчүүдийг өөрөөр хэлбэл хүч чадалтайг нь сонгодог байх магадлалтай” гэжээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.