чемоданд нуугдсан шедевр

2014 оны 09 сарын 07

Өнгөрсөн тавдугаар сард таалал төгссөн, Германы алдарт цуглуулагч Корнелиус Гурлиттийн чемоданаас 1864 онд зурсан дэлхийн шилдэг бүтээл олджээ. Тэрбээр эмнэлэгт хэвтэхээр очихдоо Францын зураач Клод Монегийн байгалийн зургийг авч явсан учир нь чухам юу болохыг мэдэх аргагүй. Юутай ч Сент-Адресс ийн үзэсгэлэнт байгалийг харуулсан зураг бүхий чемодан мөн л учир битүүлгээр тэрхүү эмнэлэгт үлдсэн юм байна. Эмнэлгийн удирдлага К.Гурлиттийн өв залгамжлагчдыг олж, чемодантай эд зүйлсийг нь бүрэн хүлээлгэн өгчээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэр хөгшний Мюнхен дэх байрнаас ойролцоогоор нэг тэрбум еврогоор үнэлэгдэх шедевр  зургуудыг олж, хураасан бөгөөд тэдгээр нь нацистуудын хууль бусаар хураасан хөрөнгө болох талаар дэлхийн хэвлэлүүд шуугисан билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.