кира найтлитай танилц

2014 оны 09 сарын 04

-Кира Найтли 1985 оны гуравдугаар сарын 26-нд Лондонд төрсөн.

-Тэрбээр 170 см өндөр, 55 кг жинтэй. 

-Жилийн орлого нь хэдэн саяар хэмжигддэг ч Кира Найтли аливаад маш нарийн тооцоотой, мөнгө үрэх дургүй нэгэн аж. Мөнгийг салаагаараа урсгадаг холливудынхны дэргэд тэрбээр аливаад үргэлж хэмнэлттэй ханддаг гэнэ. Том зүйл худалдан авахаасаа өмнө “Энэ надад зайлшгүй шаардлагатай юу” гэж өөрөөсөө асуудаг талаараа нэгэн ярилцлагадаа дурджээ.

-Гурван настай бяцхан Кира хувийн агентлагтай болохыг хүсэж байгаагаа аав, ээждээ хэлжээ.  Онц сурвал хүслийг нь биелүүлнэ гэсэн болзлыг охин тун ухамсарлан хүлээн авч, сургуульд ороод үргэлж тэргүүн эгнээнд явжээ. Тиймээс аав, ээж нь амласандаа хүрч түүний нэр дээр агентлаг байгуулжээ.  

-Долоон настайдаа “Хатны ёслол” кинонд дүрээ үлдээж, 11-тэйдээ анхны дүрээ бүтээжээ.

-Кирагийн гол дүрийг нь бүтээсэн “Хүрэм” киноны найруулагч Жон Мейбери “Кира “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд тоглож чадахгүй” хэмээж байжээ. Жүжигчин бүсгүй өдгөөг хүртэл энэ киногоо бүтэн үзээгүй гэнэ. Тэрбээр “Өөрийн тоглосон  киног үзэхээр тэнэг санагддаг” хэмээсэн нь бий.

-Тэрбээр эмээ, элэнц эмээгийнхээ нэгэн адил анорекситэй. Тиймээс удмын туранхай хэмээдэг аж.

-Английн хөлбөмбөгийн “Вест Хэм Юнайтед” клубийн фэн.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч, өдгөө даргаар, "Ням гариг" сонины эрхлэгчээр ажиллаж байна.