Д.Батбаяр: “Хайрыг хайрла”-ыг минь хулгайлчихлаа

2016 оны 05 сарын 04      7      7295

Монголд Хүүхэд, залуучуудын театр нэртэй соёлын үр тарьдаг нэгэн өргөөтэй байсан үед, бүр тодруулбал 1984 онд зохиолч Дарамын Батбаяр, найруулагч И.Нямгаваа нар нэгэн бөмбөг “тэсэлж” билээ. Тэр “бөмбөгдөлтийн” улмаас театрын шилэн хана, хаалга хагарч сүйд болсныг мэдэх хүн өдгөө цөөнгүй бий. Тухайн үед тус театрын захиалгаар Д.Батбаяр “Хайрыг хайрла” жүжгийн зохиолоо бичиж, залуу уран бүтээлчид түүнийг нь “амилуулж” тийнхүү үзэгчдийн хөлд...

Л.ЦЭНДЭЭ: ХҮНИЙ ҮГЭЭР “ХООЛ” ХИЙХГҮЙ, НЭГЭНДЭЭ ИТГЭЭД ЯВБАЛ БОЛНО ДОО

2016 оны 04 сарын 25      5      2937

Цээлхэн дууг чинь хөгжим гэвэл Эгшигт уярсан нь би билээ. Найртай сэтгэлийг чинь нар гэвэл Дулаацаж жаргасан нь би билээ. Энхрий хацрыг чинь цэцэг гэвэл Эргэлдэх эрвээхэй нь би билээ. Ш.Сүрэнжав найрагчийг эрвээхэй “болгож” ийнхүү шүлэглэхэд хүргэсэн хүн бол энэ ярилцлагын эзэн. Шүлгийн мөр бүрийн эхний үсгийг холбохоор “Цэндээ” гэсэн нэр бүтнэ. Төрийн шагналт найрагч маань “Манай Цэндээ ярихдаа муу. Гэхдээ хоёулаа энд...

Хүний ходоод ургуулжээ

2016 оны 04 сарын 17      1      1355

Америкийн Висконсиний анагаах ухааны коллежийн эрдэмтэн, эмч нар 24 настай залууг долоон жилийн өмнө шинэ ходоодтой болгожээ. Автын ослын улмаас түүний ходоод авах аргагүй болсон аж. Хүний дотоод хөндий эрхтэн тэр дундаа ходоодыг бүхлээр нь авч, орлуулагч угсарсан анхны тохиолдол энэ байсан ч мэс заслын дараах хүндрэл болон бусад эрсдлийг тооцож, олон нийтэд мэдээлээгүй өдий хүрсэн юм байна. Шинжлэх ухаанд шинэ хуудас нээсэн эл амжилтыг өдгөө мэдээлэх болсон учир нь залуугийн бие маш...

Том Харди: Би амьдралаа алдахын даваан дээр үнэ цэнийг нь Мэдэрсэн

2016 оны 04 сарын 12      0      1140

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна. Энэ үг Английн жүжигчин, найруулагч, продюсер Том Хардид тун тохирно. Арваад жилийн өмнө архи, хар тамхинд хэт донтож, бүр хамааралтай байсан гэх тэрбээр энэ онд шилдэг эрэгтэй туслах дүрээр “Оскар” атгахад нэлээд ойртсон. Түүнийг “Esquire” онцолжээ.   Би хэн бэ гэж үү. Ёстой мэдэхгүй юм аа. Хэлэх үг ч санаанд буухгүй байна. Ер нь надтай ярилцлага хийж яах юм бэ, гайхаад олохгүй нь. Орсгой шүд, бавгар сахалтай,...

Б.Билгүүн чанга сонголт хийжээ

2016 оны 04 сарын 12      1      1394

Бараг долоон жилийн өмнө “Би мундаг хийлч болохыг хүсэж байна. Ингэхийн тулд хичээх хэрэгтэй” гээд инээмсэглэж байсан Б.Билгүүн хүүтэй өнгөрсөн арваннэгдүгээр сард уулзахад “Би чадвартай хөгжимчин болохыг хичээж, зүтгэж явна. Сайн хөгжимчин болох тэр цагт сонголтыг би биш, үзэгчид хийнэ” гэсэн. Өнгөрсөн хугацаанд энэ хүү хүссэндээ хүрч, сайн хийлч болохын төлөө хэрхэн зүтгэж ирснийг мэдэх хүн олон. Бас хэр чадвартай, техниктэй тоглодгийг нь ч сонгодог урлагт...

ОГТОРГУЙН ХҮҮХДҮҮД

2016 оны 04 сарын 06      0      506

“Нэр нэгтийн чих нэг” булан маань нэр хүндтэй, олон түмэнд танигдсан амидай нарт ижил асуултууд тавьж, тэдний адил болон ялгаатай тал, дотоод ертөнцийг бага боловч нээхийг зорьдог уламжлалтай. Энэ удаагийн гурван зочны маань нэгийг монголчууд төдийгүй олон улсад андахгүй. Тэр ч бүү хэл “Саран, наран хоёртой саатан уулзаад ирсэн” түүнийг огторгуйн од, эрхэс ч “мэднэ”. Тэр бол Жүгдэрдэмидийн хүү, Монголын сансрын нисэгч, хоёр улсын баатар...

С.МӨНХБААТАРЫН “БҮРГЭД” ӨНДӨРТ “НИСЛЭЭ”

2016 оны 04 сарын 05      0      506

Олон улсын усан будгийн холбоо (ОУУБХ)-ноос зохион байгуулсан анхдугаар уралдааны 16-35 насны ангиллын тэргүүн байрт Монголын зураач С.Мөнхбаатарын “Бүргэд” бүтээл шалгарчээ. Иран улсад энэ сарын эхээр гол шалгаруулалт нь болсон аж. Энэ талаар С.Мөнхбаатараас тодрууллаа. -Уралдаанд хэдэн орны уран бүтээлчид бүтээлээ сойсон бэ? -Энэ уралдааны шалгаруулах журам нэлээд өвөрмөц юм билээ. Оны эхээр цахимаар бүтээлээ илгээгээд хүлээж байтал уржигдар миний зураг түрүүлсэн...

Н.ГАН-ОД: БИ МОНГОЛД ТӨРСӨНДӨӨ БАЯРЛАДАГ

2016 оны 04 сарын 01      18      2786

Би түүнд “Гомдож, үзэн яддаг уу. Амьдралдаа хэн нэгнийг буруутгаж, зүхдэг үү” гэсэн асуултыг олон удаа тавьсан. Тэр болгонд “Үгүй” гэж хариулсан. Энэ хүн цайлган, элдэв маяггүйгээр санаснаа шууд хэлчихдэг зантайг нь бага сага гадарладаг хэрнээ л “Үгээ цэнэж, байна даа” гэж хардсанаа нуухгүй. Гэтэл тэрбээр урьдын адил цагаан цайлган хэвээр аж. Хүйсээ өөрчилж, нас нэмсэнээс биш, үе үе толгойгоо хаялж, “аальгүйтдэг” нь ч янзаараа. Хорь...

Ж.ГҮРРАГЧАА: Буугч төхөөрөмж живэхээс өмнө 10-15 минутад амжуулах ёстой

2016 оны 03 сарын 21      2      1079

Уншигч-сурвалжлагч Шаравын СҮРЭНЖАВ Үг бүр нь сургаал, өгүүлсэн бүхэн нь түүх байдаг нэгэн эрхэм хүнийг “Өнөөдөр” сонин уншигч-сурвалжлагчаараа томиллоо. Тэр бол Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав. Монгол хүн сансарт анх ниссэн үйл явдлыг алдарт “Останкино” цамхгаас шууд дамжуулахад оролцсон азтай, бас ховорхон хувьтай хүн. Монголын утга зохиол, урлагийн ертөнцөд “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Шөнө ургасан...

Түүнд МОНГОЛ ч, “ОСКАР” ч ойрхон

2016 оны 02 сарын 15      2      623

Энэ онд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг чухам Леонардо ди Каприо л авах байх”. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын өмнө бараг жил бүр шахуу л ийнхүү таамагласаар ирсэн. Энэ сарын сүүлчээр болох өрсөлдөөний талбарт ч тэрбээр мөн л зогсож буй. Хүлээлт, бас горьдлого. Ди Каприог дэмждэг, шүтдэг сая сая үзэгч түүний дээлийн захыг мушгин суугаа нь лавтай. Яагаад ч юм бэ, энэ жил “алтан хүн” түүнд нүүрээ харуулах байх гэсэн зөн татаад байна. Үүнд нь...

Ж.Эрдэнэцэцэг

Жамсранжав Эрдэнэцэцэг Орос хэлний дээд сургууль, Хэвлэлийн хүрээлэн дээд курс төгссөн. Шагнал: Ган үзэг, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 2007 оноос "Өнөөдөр" сонины ЧЦТМА-ны сэтгүүлч,...    » Дэлгэрэнгүй