“Ухаалаг анги” төслийн нээлт боллоо

2015 оны 07 сарын 20      0      1980

  “Ухаалаг анги” төслийн нээлт нийслэлийн 23 дугаар сургууль дээр өнөөдөр  боллоо. Уг төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтад зориулан “ухаалаг” анги нээж, тохижуулан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хичээл заахаас гадна багш нарыг чадавхижуулах юм байна. БНСУ-ын Гёнги аймгаас зохион байгуулж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төсөл хоёр үе шаттай явагдана. Эхний ээлжинд “Буянт-Ухаа”,...

2015 онд Яармаг, Нисэхийн зам дагуух газрыг бүрэн зүлэгжүүлнэ

2015 оны 07 сарын 19      0      2235

  Яармаг, Нисэхийн замыг цэцэрлэгжүүлэх ажлын хэсэг хуралдаж, тус замын зүлэгжүүлэлтийн ажлын явц, үр дүнг гүйцэтгэгч компаниудын удирдлагуудын хамт хэлэлцэв. Авто замын голын тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх ажил өнгөрсөн зургадугаар сарын 1-нд эхэлсэн. Нийт 7.2 км урт, долоон метр өргөн зурвасыг зүлэгжүүлэхээс дөрвөн км-ийг нь гүйцэтгээд байгаа аж. Үлдсэн 3.2 км тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2016 оны нийслэлийн төсвөөс гаргахаар гэрээ...

Газрын тос, уул уурхайн чиглэлээр 12 оюутан сургана

2015 оны 07 сарын 19      0      2111

  Уул уурхайн яам, БСШУЯ, Газрын тосны газар хамтран сонгон шалгаруулалт зохион байгуулж, гадаадын их дээд сургуульд газрын тос, уул уурхайн чиглэлээр 12 оюутан тэтгэлгээр сургах болжээ.  Бакалаврын сонгон шалгаруулалтад оролцох оюутнууд математик, англи хэл, магистрантур, докторантурт сурах иргэд англи хэлний шалгалт тестээр өгөх аж. Эхний дөрвөн байрт эзэлсэн иргэд гадаадын их дээд сургуульд магистрт сурах бол эхний найман байрт шалгарсан оюутан бакалаврт ОХУ, БНХАУ-д...

Сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг

2015 оны 07 сарын 17      0      3928

Ирэх хичээлийн жилд зориулан ерөнхий боловсролын сургуулийн 165 төрлийн 1.164.848 ширхэг сурах бичиг шинээр болон нөхөн хангалтаар хэвлэх гэнэ. Тодруулбал, суурь боловсролын сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор VI-IX ангийн 77 төрлийн сурах бичиг, багшийн номыг шинээр, мөн I-XII ангийн 88 нэрийн сурах бичиг, багшийн номыг нөхөн хангалтаар дахин хэвлэж байна. Мөн I-IV ангийн казах хэл рүү орчуулсан 25 төрлийн сурах бичгээс 19.604-ийг хэвлэн, Баян-Өлгий, Ховд аймагт...

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАР 40 ХУВЬТАЙ БАЙНА

2015 оны 07 сарын 17      0      3308

Хичээлийн шинэ жил эхлэхэд сургууль, цэцэрлэгийн засвар дуусаагүй тохиолдол нэг бус удаа гарсан. Тэгвэл энэ жил засварын ажил ямар шатандаа яваа, хэзээ дуусах талаар нийслэлийн Боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тодрууллаа. -Сургууль, цэцэрлэгийн засвар хэзээ дуусах вэ. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгаж чадах уу? -33 сургууль, цэцэрлэгт засвар хийж байгаа. Энэ жилийн хувьд засвар эрт эхэлсэн. Гурван сургууль, цэцэрлэгийнх...

Төв замыг наймдугаар сарын 10-нд нээнэ

2015 оны 07 сарын 16      0      2484

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Төв шуудангаас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг гурван үе шаттай хааж, шугам хоолой солин, засвар хийж байгаа. Эхний хоёр үе шат буюу Төв шуудангаас Цэцэг төвийн уулзвар, тэндээс Улсын их дэлгүүр хүртэлх шугамыг товлосон хугацаандаа сольж, төв замыг нээсэн. Харин Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх шугам хоолойг солих ажлыг наадамтай холбоотойгоор түр хугацаагаар...

Энэ сарын 20 хүртэл түр зуурын аадар бороотой

2015 оны 07 сарын 16      0      1916

Баярын өдрүүдэд Говь-Алтай, Хөвсгөл, Архангайд цас орж, цөөнгүй мал осгожээ. Цаашид цаг агаар ямар байх талаар болон бусад зүйлийг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Д.Сумъяагаас тодрууллаа. -Хэд хэдэн аймагт цас орсон гэсэн мэдээлэл байна. Яг аль аймагт хэдий хэмжээний цас орсон бэ? -Говь-Алтай, Хөвсгөл, Архангайд цас орсон. Бидэнд сум, аймгийн төвийн л мэдээлэл ирдэг. Уулын бэл, оройд цаг уурын станц, харуул байдаггүй учраас төдөн мм цас орсон гэж...

Ч.Мөнгөндалай зүүн аймгуудыг дугуйгаар тойрох аяллаа маргааш эхлүүлнэ

2015 оны 07 сарын 08      0      1843

              Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай энэ сарын 9-нээс эх орныхоо зүүн аймгуудыг дугуйгаар тойрон аялахаар болжээ. Тэрбээр 2014 онд баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч, 167 хоногийн турш 6 200 км замыг унадаг дугуйтай туулсан бол энэ удаа Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 60 гаруй сум,...

Хамгийн залуу начныг хурдан удмын даагаар мялаана

2015 оны 07 сарын 08      0      2675

  Монголын Залуучуудын холбоо  нь Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Энэ уламжлал 1994 оноос эхэлж, Улсын аварга Д.Сумьяабазар анхны даагыг хөтөлж байсан түүхтэй. Тэр үеэс хойш 21 залуу начин хурдан удмын дааганы эзэн болсноос 10  бөх нь амжилтаа ахиулж цол нэмжээ. Өнгөрсөн 2014 оны хурдан удмын дааганы эзэн нь хурдан удмын даагаар цолоо мялаалгасан Засагт ханы Завхан...

ИРГЭД ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР 3.8 КМ ЗАМ ТАВЬЖ БАЙНА

2015 оны 07 сарын 07      2      2251

Баянзүрх дүүргийн XX хороо буюу Гачуурт тосгоны иргэд бүлэг байгуулж, Шар хоолойн хөндийд өөрсдийн хөрөнгөөр зам тавьж байгаа сайхан мэдээ дуулгая. Хужирбулан, Гачууртын зүг машинууд цувсаар. Амралтын өдөр бол бүр ч зуслан руу явах иргэдийн хөлд дарагдан, энд машины уртаас урт цуваа үүсдэг аж. Энхэл, донхол хатуу хучилттай зам Гачуурт руу дөхөх тусам цайрсаар шороон замаас ялгагдахааргүй болж, өнгөө цагаанаар сэлгэжээ. Хэд хэдэн газар зам засахаар хаасан нь зуны халуунд бухимдмаар ч...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй