Хүний эрхийн үндэсний комиссынхон зүүн бүсийн аймгуудад ажиллаа

2014 оны 10 сарын 03      0      2035

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг зүүн бүсийн аймгуудад ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хүрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн иргэдэд хүний эрхийн чиглэлээр сургалт явуулж, өргөдөл гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөн, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, эрхээ хамгаалахад туслах, тухайн орон нутгийн удирдлагын зүгээс олон нийтэд хандаж гаргасан тогтоол, захирамж нь хүний эрхийн зарчимд нийцэж буй...

Д.Пүрэвдаваа боловсролд ээлтэй Засаг даргаар шалгарлаа

2014 оны 10 сарын 03      0      2258

Дэлхийн багш нарын 20 дахь өдөр, Монголын багш нарын 48 дахь өдрийн баяраар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар шалгарлаа. Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн бие даасан бүтээлч үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, багш, хүүхэд бүрт хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажилласан хэмээн ийнхүү Боловсролд ээлтэй Засаг даргаар тодруулснаа нийслэлийн Боловсролын газрын дарга энэ үеэр...

“Багшаа алдаршуулъя”

2014 оны 10 сарын 03      0      3747

Энэ жилээс эхлэн Монголын багш нарын баярын өдрийг дэлхийн багш нарын өдөр буюу аравдугаар сарын 5-нд тэмдэглэхээр болсон. Нийслэлийн Боловсролын газраас баярын өдрийг угтан “Багшаа алдаршуулъя” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Нээлтэд Монгол Улсын ардын болон гавьяат багш нар, мөн спорт, урлагаар үеийнхэндээ үлгэр дууриалал болж яваа тэргүүний сурагчид баярын жагсаалаар орж ирэв. Мөн нийслэлийн Боловсролын газраас тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, өргөмжлөл...

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргад хоёр хүн өрсөлдөж байна

2014 оны 10 сарын 02      0      1902

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн 6.5 дахь хэсэгт хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилно гэж заасан. Энэ  дагуу уг албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах салбар комиссыг нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хамтарсан тогтоолоор байгуулж, сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан юм.  Сонгон шалгаруулалтад зургаан хүн материалаа ирүүлснээс...

ЮНЕСКО-гоос багшид хөрөнгө оруулахыг уриалжээ

2014 оны 10 сарын 02      0      1850

Засгийн газрын 2013 оны 412  дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан. Энэ журмын дагуу 2014-2015 оны хичээлийн жилд Монголын багш нарын баярын  өдрийг аравдугаар сарын 5-нд тэмдэглэх гэж байна. Олон улсын багш нарын баярын энэ өдрийг ЮНЕСКО-гоос багш нарын асуудлаар зөвлөмж, баримт...

Сургууль, цэцэрлэгийн цогцолборын шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэжээ

2014 оны 09 сарын 30      0      1639

Нийслэлийн Засаг даргын үүргийг түүний орлогч Н.Батаа түр орлон гүйцэтгэж буй. Тэрбээр захирамж гарган, Сүхбаатар дүүргийн XVII хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын гаднах инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг баталлаа. Нийт 319.3 сая төгрөгөөр уг ажлыг хийх юм. Тус хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гаднах инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөнөөс гаргахаар болжээ. 

Жолооч, мөнгө хураагч нарыг архины эсрэг сургалтад хамрууллаа

2014 оны 09 сарын 28      0      2187

Хууль зүйн яам “Дуеллана” ХХК хамтран “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх  үйл ажиллагаа явуулах, хууль тогтоомжийг сурталчлах”  зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд архины эсрэг фото зургийн уралдаан зарлаж, иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн орон нутгийн зорчигч тээвэр болон хотын нийтийн тээвэр, хувийн хэвшлийн 80 гаруй аж ахуйн нэгжийн 700 орчим жолооч, мөнгө хураагч, албан хаагчдыг хамруулсан сургалт зохион байгууллаа. Олон...

Солонгос хоолны газрууд тодорхойгүй амтлагч хэрэглэж байна

2014 оны 09 сарын 24      1      1625

Нийслэлд хоолны 3000 гаруй газар бүртгэлтэй байдаг. Үүний 89 нь солонгос хоолны газар бөгөөд 73-т нь шалгалт хийхэд амтлагч их хэмжээгээр хэрэглэдэг, амтлагч нь хаана үйлдвэрлэсэн, орц, найрлага, хэрэглэх заавар нь тодорхойгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоолны газар цөөнгүй байсан гэнэ. 

Хоолны 290 газарт шалгалт хийжээ

2014 оны 09 сарын 24      0      1480

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын байцаагчид өнгөрсөн гуравдугаар сараас наймдугаар сар хүртэл хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг шалгажээ. Шалгалтад хоолны 290 газар хамрагдсанаас 49.3 хувь нь нянгийн бохирдолтой байсан аж. Мөн а жиллагсад ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадал эзэмшээгүй, үйл ажиллагаандаа хэвшүүлээгүй, ажлын байрны цэвэрлэгээг сайн хийдэггүй, зориулалтын бус байранд, орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг зэрэг нийтлэг зөрчил илэрчээ....

МУБИС лицей сургуультай болжээ

2014 оны 09 сарын 24      0      1721

МУБИС лицей сургуультай болжээ. Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль энэ жил X, XII  ангидаа элсэлт авч байна. Бүртгүүлэхэд суурь боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг, төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх хэрэгтэй. Төлбөрийн хэмжээ одоохондоо тодорхойгүй байгаа бөгөөд Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэж батлах юм байна. Бүртгэл ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ. Мөн тус сургууль цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй