Монголд 1.5 жил сураад Япон явах “Коосэн” бэлтгэл ангийн нээлт боллоо

2014 оны 10 сарын 20      0      1989

Японд инженер бэлтгэх төслийн хүрээнд хэрэгжих “Коосэн” сургалт нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэг нь Японы “Коосэн” (Техник мэргэжлийн коллеж)-д шууд элсэн сурах, нөгөө нь Монголд бэлтгэл ангид сураад, шалгалт өгч тэнцвэл Япон улсад сурах хөтөлбөр юм. Суралцагчдад тавих шаардлагыг хангаж, япон хэлний шалгалтад тэнцсэн оюутан ирэх гуравдугаар сараас “Коосэн” сургуульд шууд элсэн гурван жил сурч, бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөнө....

Шинэ цэцэрлэгийн нээлт болов

2014 оны 10 сарын 20      0      2040

Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн нээлт боллоо. Канад технологиор барьсан тус цэцэрлэгийг БШУЯ, Дэлхийн банктай хамтран “Сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд барьж, ашиглалтад оруулсан юм. Ингэснээр өдгөө эл цэцэрлэгт 11 бүлгийн 509 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Дээрх төслийн хүрээнд энэ онд нийслэлийн найман дүүрэгт 17 цэцэрлэг барьж, тавилга, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тоглоом...

Японоос 7.5 тэрбум төгрөгийн зээл авч, 1000 инженер бэлтгэнэ

2014 оны 10 сарын 20      0      1839

Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийг манайх есөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Японы Засгийн газраас манай улс жилийн 0.2 хүүтэй 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авч, 20 жилийн хугацаатай төлөх юм. Монголд 2.5, Японд хоёр жил сурах бакалаврын хос хөтөлбөрт 320, магистрантур, докторантурт 160, зэргийн бус сургалтад 325, “Коосэн” сургалтад 200 хүн сургана. 

Mассачусетсийн эрдэмтэд Монголд ирлээ

2014 оны 10 сарын 20      1      1846

Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор  БШУ-ы сайд Л.Гантөмөр  Харвард, Стэнфорд, технологийн институттэй хамтарч ажиллах хүсэлт  тавьсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар сард  АНУ-ын  Mассачусетсийн их  сургуульд зочлохдоо тус сургуулийн эрдэмтэн, профессоруудыг монголд айлчлахыг урьсан.  Урилгын дагуу  Mассачусетсийн технологийн институтийн профессорууд монголын их, дээд сургуулиудтай ...

Ирэх жил 100 оюутан Өвөр Монголд тэтгэлгээр сурна

2014 оны 10 сарын 17      0      2722

Өвөр Монголын Засгийн газар тэтгэлгээрээ 2015 оноос эхлэн 2019 он хүртэл жил бүр 100, нийт 400 оюутныг бакалаврын түвшинд сургахаар болжээ. Энэ хүрээнд өнөөдөр БШУЯ, БНХАУ-ын Өвөр Монголын Засгийн газар хооронд хэлэлцээр байгууллаа. Тэтгэлэгт сургалтын төлбөр, сурах бичиг, оюутны байр, амьжиргааны мөнгө, эрүүл мэндийн даатгал зэрэг багтаж байгаа аж. Сонгон шалгаруулалтын журмыг хараахан батлаагүй байна. Гэхдээ англи хэл, хятад хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай гэнэ. 

Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн тэмцээн маргааш эхэлнэ

2014 оны 10 сарын 16      0      2258

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр “Монголын тусгай олимпийн хороо" ТББ оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулсан улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохион байгуулж байна. Маргааш эхэлж, энэ сарын 22 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд хүүхдүүд жүдо, ширээний теннис, хөнгөн атлетик (холын болон ойрын зайн гүйлт) гэсэн төрлөөр оролцох аж. Тусгай олимпийн зуны наадам АНУ-ын Лос-Анжелес хотноо ирэх оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 2-нд болно. Наадамд дэлхийн...

Жолоо барихын өмнө

2014 оны 10 сарын 16      0      2025

ДЭМБ-ын судалгаагаар тээврийн хэрэгслийн хурдыг 50 км/цагаас 80 км/цаг болгоход осол гарч, явган хүн нас барах магадлал найм дахин ихэсдэг байна. Харин хурдыг нэг хувиар бууруулахад осол гарах магадлал 2-3 хувиар буурдаг. Иймээс жолооч нартаа дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр нь ослыг 10-15 хувиар бууруулах хамгийн хямд төсөр арга юм. Нойр муутай хоносон, ядарсан, төрөл бүрийн тайвшруулах болон нойрны эм хэрэглэсэн, сэтгэл санаа тавгүй үедээ жолоо барихаас татгалзаарай. Хурд...

440.6 мянган тонн буудай хураагаад байна

2014 оны 10 сарын 16      0      2288

Энэ сарын 15-ны байдлаар 296.1 мянган га-гаас 463.1 мянган тонн үр тариа, үүнээс 440.6 мянган тонн буудай, 13.1 мянган га-гаас 160 мянган тонн төмс, 8000 га-гаас хүнсний 101.5 мянган тонн ногоо хураагаад байна. Өөрөөр хэлбэл, үр тарианы хураалт 95.2 хувь, төмсний хураалт 98.6 хувь, хүнсний ногооны хураалт 96.9 хувьтай байгаа юм.

Гурилын үйлдвэрүүд 199.6 мянган тонн буудай авчээ

2014 оны 10 сарын 16      1      1875

Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 439.6 мянган тонн үр тариа, үүнээс 426.4 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, хүнсний 106.8 мянган тонн ногоо, тосны 198.1мянган тонн ургамал, 25.9 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авах тооцоог ҮХААЯ гаргаад буй. Энэ нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн ногоо хураана гэсэн үг. Тариалан эрхлэлтийг дэмжих сан шинэ ургацаас 25 мянган тонн, гурилын үйлдвэрүүд 199.6 мянган тонн нийт 224.6 мянган тонн буудай...

Баянзүрх дүүрэгт сургуульгүй найман хороо байна

2014 оны 10 сарын 03      0      2191

Баянзүрх дүүрэгт ерөнхий боловсролын  төрийн өмчит 21, хувийн хэвшлийн 18 сургууль, насан туршийн боловсролын нэг төв байдаг бол төрийн өмчит 31 цэцэрлэг, хувийн өмчит 100 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тус дүүрэг 28 хороотой бөгөөд төрийн өмчийн цэцэрлэггүй зургаа, сургуульгүй найман хороо байна. Энэ хичээлийн жилд сургуулийн 6-17 насны 44.568 хүүхэд сургуульд сурч байна. Харин цэцэрлэгийн 2-6 насны 24.615 хүүхэд байгаагийн 67 хувь нь буюу 16.598 нь сургуулийн өмнөх боловсрол...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй