Иргэдийн бүлгүүд төсөл хэрэгжүүлж эхэллээ

2014 оны 10 сарын 28      0      1892

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дүүрэг хөгжлийн төвөөс зарласан төсөлд 28 дугаар хорооны иргэдийн бүлгүүдийн төсөл шалгарчээ. Төслийн хүрээнд иргэдийн бүлгүүд тус төвөөс санхүүжиж, өөрсдийн нөөц, бололцоог ашиглан амьдарч буй орчноо сайжруулах юм. Тодруулбал, 28 дугаар хорооны “Хужирбулан хөгжил” ГӨХ-ны “Эвийн хүч”, “Золбоо-1”, “Золбоо-2” бүлгүүд Хүүхдийн тоглоомын талбай тохижуулах төслийн ажил хийж байна. Мөн “Хужирбулан...

Чех улс руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд анхаарна

2014 оны 10 сарын 28      0      2096

  Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ тус улсад үйл ажиллагаа явуулж буй холбоо, төрийн бус байгууллагын удирдлага, төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад монгол иргэдийн санаачилгаар байгуулагдсан “RichMon”, “Монгол Эмэгтэй”, “Чех улс дахь Монголчуудын холбоо” зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл ирсэн юм. Энэ үеэр ЭСЯ-наас хоёр улсын хооронд нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр шийдэгдэх шатандаа яваа болон иргэдийн...

60 орчим сая төгрөгийн хохирлоос иргэдийг урьдчилан сэргийлжээ

2014 оны 10 сарын 27      0      1800

Замын-Үүд сумын ачаа хүргэх (карго) үйлчилгээ явуулдаг хашаанд бараагаа Улаанбаатар хот руу ачуулах гэж байсан УАЗ-469 маркийн 20-80 ДГО, 08-89 ДГА, 91-64 ДГА улсын дугаартай суудлын автомашинуудыг иргэдийн мэдээллийн дагуу  хилчид шалгасан байна. Шалгалтаар тус машинуудад их хэмжээний эм тариа байжээ. Машины жолооч нар Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтын хяналтын байгууллагуудад зохих журмын дагуу шалгуулсан бөгөөд гаалийн татвараас зайлсхийн дээрх эм тариаг улсын хилээр...

Алтан гарчигтай “Алтан ганжуур” судрыг залав

2014 оны 10 сарын 27      0      2023

Монгол төрийн шүтээн, 1994 онд Их Наран хутагтын санаачилгаар Төвдийн Лхас хотод захиалгаар бүтээсэн алтан гарчигтай, нэг ширхэг нь таван кг нийтдээ 100 ширхэг “Алтан ганжуур” судрыг Ховд аймгийн Галдан Бошигт хааны талбайд залжээ. Майдарын XV хамба лам, Их Наран хутагт М.Базарсад болон нутгийн иргэд Дөргөн сумаас 140 тэмээгээр жин тээж, алтан буйлтай, мөнгөн товхтой, хадган бурантагтай, мөнгөн товхтой, таван өнгийн цэцгэн ногттой, цагаан өнгийн таван тэмээнд “Алтан...

Алтангадас трейд” компанийн оруулж ирсэн тамхийг битүүмжилжээ

2014 оны 10 сарын 27      0      2028

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Алтангадас трейд” компанийн БНСУ-аас импортолсон, “Эссэ” тамхины сав, баглаа боодол, шошгыг шалгажээ. Шалгалтаар тус компани нь манай улсын хууль тогтоомж, ДЭМБ-аас гаргасан Тамхины хяналтын суурь конвенцийн зарим заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна.  “ЕSSE Lights”, “ЕSSE Change” тамхины хайрцган дээр “Капсулыг чимхвэл зөөлөн амт нь гаатай сэнгэнэсэн амтаар солигдоно”, “Хоёр төрлийн...

199 дүгээр цэцэрлэг өргөтгөлтэй боллоо

2014 оны 10 сарын 27      0      1894

Баянзүрх дүүргийн гурван хорооны дунд ганцхан цэцэрлэг байдаг нь 199. Иймээс бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй.  Тэгвэл дээрх хороодын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших  боломж бүрдлээ. Баянзүрх дүүргийн 21,  27 дугаар хороонд тус цэцэрлэгийн хоёр өргөтгөл өнөөдөр ашиглалтад орсон юм. Ингэснээр 199 дүгээр цэцэрлэг 312 хүүхэд хүлээн аваад байна. Канад технологиор барьсан цэцэрлэгийн өргөтгөлийг БШУЯ, Дэлхийн банктай хамтран “Сургуулийн...

Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг бууруулахгүй гэв

2014 оны 10 сарын 22      0      2039

Боловсролын тухай хуулийн 40.2-т заасны дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэг сурагчид ногдох сургалтын норматив зардлыг Засгийн газраас тогтоосон дундаж нормативыг үндэслэн олгодог. Тэгвэл энэ хичээлийн жилд төрийн бус өмчийн нийт 302 цэцэрлэгийн 26826 хүүхдийн хувьсах зардалд 17.2 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Цэцэрлэгийн төлбөртэй уялдуулан сургалтын норматив зардлыг бууруулна гэсэн мэдээллийг БШУЯ-ны мэргэжилтнээс тодруулахад “Энэ мөнгийг 100 хувь санхүүжүүлэхээр 2015 оны...

Багшлах эрхийн шалгалтыг дахин авна

2014 оны 10 сарын 21      1      2053

Энэ жилээс эхлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд анх удаа багшлах гэж байгаа болон гурван жил мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүсээс багшлах эрхийн шалгалтыг жилд хоёр удаа авахаар болсон. Тус шалгалтад тэнцээгүй хүн багшлах эрхгүй. Шалгалтыг наймдугаар сарын 10, 20-нд авсан. Эхний шалгалтыг 3984 хүн өгснөөс дөнгөж 442 нь тэнцсэн бол хоёр дахь шалгалтад 4117 хүн хамрагдсанаас 1425 нь босго давжээ. Хоёр дахь шалгалтыг өгсөн хүмүүсийн 3300 нь эхний шалгалтад орсон байсан юм. Тэгвэл ирэх...

Л.Гантөмөр: Хувийн сургууль, цэцэрлэгт урсгал зардлын мөнгө олгодог хэвээрээ байгаа

2014 оны 10 сарын 21      2      2005

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БШУ-ны сайд Л.Гантөмөрт хандан “Хувийн сургууль цэцэрлэгт урсгал зардлын мөнгө өгдөггүй болсон юм уу? Үндсэн хуулинд суурь боловсролыг үнэгүй олгоно гээд заачихсан байгаа. Цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байгаа үед энэ бол буруу шийдвэр шүү” гэв. Хариуд нь Л.Гантөмөр сайд “Хувийн сургууль, цэцэрлэгт урсгал зардал олгохгүй гэсэн ойлголт огт байхгүй. Хүмүүс буруу...

Өмнө нь илэрч байгаагүй, нарийн хийцтэй шавар бурхан олдов

2014 оны 10 сарын 21      0      1769

 Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд авран хамгаалах малтлага судалгааны ажлыг өнгөрсөн найм, есдүгээр сард хийжээ. Олон түмний нэрлэдгээр Сарьдагийн гэж алдаршсан боловч энэ хийд нь анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын барьсан Рибо гэжайлин хэмээх хийд юм. Өндөр Гэгээн энэ ордонд 20 наснаас 50 хүртлээ 30 жил амьдарсан аж. Судалгааны дүнд тус хийдийн тууриас урьд...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй