Ирэх лхагва гаригаас автобусаар зорчиход билет өгөхгүй

2015 оны 07 сарын 24      0      5068

  Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн нээлт өнөөдөр боллоо. Ингэснээр иргэд олон улсын жишгээр автобусанд цахим карт уншуулан зорчиж эхлэв. Картны үндсэн үнэ 3600 төгрөг аж. Иргэд хэрэглээндээ тохируулан картаа мөнгөөр цэнэглэнэ. Томоохон худалдааны төв, ихэнх автобусны буудалд карт борлуулах, цэнэглэх 500 орчим цэг байгуулахаас 280-тай нь гэрээ байгуулсан гэнэ. Ирэх лхагва гаригаас кондуктор тасалбар таслахгүй тул иргэд...

Шинэ ургацын төмс 2500 төгрөгийн үнэтэй байна

2015 оны 07 сарын 23      2      5051

Өдийд шинэ ногоо гарчихсан, дуртай ногоогоо хямд үнээр худалдаж аваад, “шинэ шөл” ууж суудагсан, уг нь. Гэтэл энэ жил эсрэгээрээ, ногооны үнэ тэнгэрт хадаж, шинэ ургацын ногоо дөнгөж одоо л лангуун дээр өрөгдөж байна. Шинэ ногоо гарахаар үнэ нь навс бууж, хэр барагтай бол тоож хардаггүй хятад ногоо хүртэл үнэтэй, эрэлттэй гэж жигтэйхэн. “Бөмбөгөр” худалдааны төвд хоёрхон лангуун дээр шинэ ургацын төмс иржээ. Тэнд шинэ ургацын төмс нэг кг нь 2500 төгрөг гэх аж....

“Хилчин хотхон”-ыхон усгүй дөрөв хонож байна

2015 оны 07 сарын 22      4      4623

“Хилчин хотхон”-ы долоон байрны 700 гаруй өрх нүүр, амаа угаах нь байтугай цай, хоол хийх усгүй дөрөв хоножээ. Иймээс тэд автобусны хоёр буудал газраас ус зөөж, эс бөгөөс дэлгүүрээс савтай ус худалдан авч ууж байна. СӨХ-ныхон нь “Бохирын худаг бөглөрсөн” гэснээс ус хэзээ өгөх талаар оршин суугчдад ганц ч үг ганхийгээгүй аж. Ундны усны эрэлд унаатай нь унаагаараа, унаагүй нь явган гарчихаад байхад нэг байрных нь гарааш тэр аяараа усанд автаад долоо...

Тарваган тахал туссан хүү нас баржээ

2015 оны 07 сарын 22      0      4005

  Ховд аймгийн Булган сумын харьяат 14 настай, Г хэмээх хүү энэ сарын 12- нд тарваганы мах идсэнээс болж өндөр халууран, баруун суганых нь булчирхай цочсон байдалтай 18-ндаа сумынхаа эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэвч өчигдөр буюу 21-ний 03.00 цагт хүү нас барсан аж. Тарваган тахлын вакцин хийж байсан багийнхан өвчтөнийг илрүүлсэн бөгөөд тэнд дөрвөн хот айлын 30 гаруй хүн байжээ. Манай улс Казахстанаас 29 мянган тун вакцин авч, 17 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагад...

Дарь-Эхийн хүүхдүүд компьютер үнэгүй сурна

2015 оны 07 сарын 21      0      2511

  Дарь-Эхийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүд компьютерийн сургалтад үнэгүй хамрагдах боломжтой боллоо. Сүүлийн үеийн, хүчин чадал сайтай 40 компьютер, интернэтийн орчин бүхий сургалтын төвийг Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төвийнхөн өнөөдөр нээв. Энэ бүгдэд 90 сая гаруй вонн зарцуулсан бөгөөд үүнийг БНСУ-ын Үнэт цаас, санхүүгийн хорооны дэргэдэх Сайн дурын ажлыг дэмжих сангаас гаргажээ. Тус төвийн гүйцэтгэх захирал Б.Батцэцэг “Манайх...

“Хилчин хотхон”-ыхон 96 цаг усгүй байна

2015 оны 07 сарын 21      0      2845

   “Хилчин хотхон”-ы долоон байрны 700 гаруй өрх 96 цаг буюу дөрвөн хоног усгүй байна. СӨХ-ныхон “Бохирын худаг бөглөрсөн” гэснээс ус хэзээ өгөх талаар оршин суугчдад ганц ч үг ганхийгээгүй аж. Ундны усны эрэлд унаатай нь унаагаараа, унаагүй нь явган гарчихаад байхад нэг байрных нь гарааш тэр аяараа усанд автаад долоо хоножээ. “Хилчин хотхон”-ыг хилийн цэргийн 0119 дүгээр ангийнхан барьсан байна. Анхнаасаа усны ундарга дээр барьсан тул байнга...

Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнана

2015 оны 07 сарын 21      0      3230

  БСШУ-ы сайд Л.Гантөмөр Засгийн газрын хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ. Мөн Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Данн Иохаан Сатерландын нэрэмжит буюу үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая төгрөгөөр шагнахаар болсон байна. Үүний өмнө “Авьяаслаг Азичууд” шоунд...

Б.МӨНХБОЛОР: Долдугаар сарын 24-нөөс иргэд автобусанд карт уншуулж, зорчино

2015 оны 07 сарын 20      0      4465

Өнгөрсөн оны есдүгээр сараас “Ухаалаг автобус” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж буй автобусууд цахим системд шилжиж, маршрутын давхцал арилахаас гадна зорчигчид картаар төлбөр тооцоогоо хийх юм. Тэгвэл тун удахгүй иргэд “ухаалаг” автобусаар зорчих нь. Тус төслийг хэрэгжүүлж буй “Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболортой ярилцлаа. -Өнгөрсөн дөрөвдүгээр...

Эмгэг нярайн тасаг наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулна

2015 оны 07 сарын 20      0      2328

  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тушаал гарган, амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулахаар болжээ. Нийслэлийн “Өргөө” амаржих газар зохион байгуулалт, хүний нөөц, багаж, тоног төхөөрөмжийн бэлтгэл хангасан тул Эмгэг нярайн тасаг нь ирэх наймдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулах аж. Харин “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт тасаг байгуулан ажиллуулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, хэрэгжүүлэхийг уг тушаалаар үүрэг болгожээ....

Жилийн 1500 ам.доллар олгох тэтгэлгийн бүртгэл энэ сарын 31-нд дуусна

2015 оны 07 сарын 20      0      2410

  Монголын их, дээд сургуулийн I, III курсийн оюутнуудад эргэн төлөх нөхцөлтэй, жилийн 1500 ам.долларын тэтгэлэг олгох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг тэтгэлгийг “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль, Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбооныхон олгож байгаа бөгөөд олон хүүхэд хамруулахын тулд бүртгэлийн хугацааг энэ сарын 31 хүртэл сунгасан байна. Энэ жил тус тэтгэлэгт нэгдүгээр курсийн 20, гуравдугаар курсийн 10 оюутныг хамруулахаар болсон юм. Нэг...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй