Бат-Өлзий сумын хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэдэг боллоо

2014 оны 11 сарын 06      0      2762

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 320 хүүхдийн хүчин чадалтай сургууль  нээлээ. Тус сургуулийн барилгыг "ӨВМТХ" компани улсын төсвийн 2.2 тэрбум төгрөгөөр хоёр жилийн хугацаанд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгч байгаа юм. Халуун хүйтэн устай, орчин үеийн стандартаар барьсан шинэ сургуультай болсондоо багш, сурагчид төдийгүй нутгийн иргэд баяртай байв.  Бат-Өлзий сум нь 7000 гаруй хүн амтай бөгөөд сумын сургуульд өдгөө 1500 гаруй сурагчид гурван ээлжээр хичээллэдэг байсан юм. Харин...

Хашлага солихдоо явган хүний замыг өмнөхөөс нь нарийсгажээ

2014 оны 11 сарын 05      0      1963

 “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Баянзүрх дүүргийн зургаа, 18, 25 дугаар хорооны нутаг XIII хорооллын төв замын хашлага (боржур)-ыг солих ажлыг нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Жи Жи Си”, “Алтай роуд” компанитай гэрээ байгуулан, хийлгэж байгаа. Гэвч компаниудын гүйцэтгэл тааруу, замыг бүрэн засаж, янзлаагүй аж. Мөн хашлага солихдоо явган хүний замын хавтанг хуулчихаад, эргүүлэн засаагүйгээс тэр хавьд шороо босдог болжээ. Түүнчлэн явган хүний...

Бага боловсролын шинэчлэлд уламжлалт заах арга саад болж байна гэв

2014 оны 11 сарын 04      0      2064

Аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга, бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт, семинар болж байна. Тэд энэ хичээлийн жилээс орон даяар хэрэгжүүлж байгаа бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, тулгамдсан асуудлын талаар ярилцаж байгаа юм. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө лаборатори 40 сургуульд бүтэн жил туршиж, багш нараа нарийн зохион байгуулалттайгаар сурган, бэлтгэл ажлаа сайн хийсэн болохоор шинэ хөтөлбөр өнгөрсөн хоёр сарын хугацаанд...

БНСУ-ын баг манайхаас туршлага судаллаа

2014 оны 11 сарын 03      0      2004

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын урилгаар БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комиссын баг ирж, туршлага судаллаа. Айлчлалын гол зорилго нь уул уурхайн салбар дахь хүний эрхийн асуудал сэдвийн хүрээнд судалгаа хийх явдал байсан юм. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй тус баг Хүний эрхийн үндэсний комисс, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Байгаль орчны иргэний зөвлөл, Хил хязгааргүй алхам төв, Хүний эрх, хөгжил төв гэх мэт байгаль орчин,...

Хот хоорондын автобусны компаниуд хямдрал зарлалаа

2014 оны 11 сарын 03      0      1793

  Авто тээврийн үндэсний төв “Өвөлд бид бэлэн” өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 7-нд зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд Улаанбаатар, Чойр болон Улаанбаатар, Бор-Өндөрийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд 9000 төгрөг байсан үнээ 6500 төгрөг болгож, хямдруулсан байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбатаас тодруулахад “Улаанбаатараас Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Дундговь аймгийн...

Ц.Ариунболд: Торгуулийн төлөлт 3.4 тэрбум төгрөг болсон

2014 оны 11 сарын 03      0      2011

Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн иргэдийг өнгөрсөн нэгдүгээр сараас камераар илрүүлэн торгодог болсон. Гэвч иргэд торгуулиа төлөлгүй тээврийн хэрэгслээ зардаг, худалдах, худалдан авах гэрээгээр нөгөөдөө шилжүүлээд, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд түүнийгээ тусгуулдаггүйгээс өмнөх эзэмшигчид торгуулийн хуудас очдог гэх мэт зөрчил гардаг аж. Тэр бүү хэл, тав, арван удаа зөрчил гаргасан хэрнээ торгуулиа төлөөгүй хүмүүс ч бий гэнэ. Замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг...

Өдөрт зургаан сая төгрөгийн торгууль барагдуулдаг

2014 оны 11 сарын 03      0      1909

Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв, нийслэлийн Замын цагдаагийн газрынхан тус тусынхаа мэдээллүүдийг нэгтгэх, солилцох, Авто тээврийн тухай болон бусад холбогдох хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээ өнгөрсөн сард байгуулсан. Ингэснээр Авто тээврийн үндэсний төв тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, үзлэг оношилгоо зэргийг хийхдээ нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл авах болсон байна. Ийн торгуулиа хугацаанд...

800 айлд утаагүй зуух тараана

2014 оны 10 сарын 28      0      1914

      Булган аймгийн төвийн утааг багасгах зорилгоор ИТХ нь энэ онд 300 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд гэр хорооллын айлуудад бүрэн шаталттай, утаагүй зуух хөнгөлөлттэй үнээр олгож эхэлжээ. Тендерт “Их тэнгэрийн хүч” компани шалгарч, 800 зуух нийлүүлснийг Булган сумын ЗДТГ айлуудад хуваарилж байгаа аж. Эхний ээлжинд салхины дээд талын айлуудад  буюу I, III, IV багт тус бүр 50, II, VI багт 300-330, V багт 20 зуух олгохоор боллоо. ...

Сүмбэр сумын нэгдүгээр сургуулийн нээлт боллоо

2014 оны 10 сарын 28      0      2181

Сүмбэр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн засварын ажлыг Улсын төсвийн 400 сая төгрөгөөр “Фамили Сон” ХХК хийж гүйцэтгэж, нээлтийг нь хийлээ. Тус сургууль нь энэ хичээлийн жилд гурван бүлэгт 941 сурагч, 70 багш ажилтантай хичээллэж байна. Мөн дунд, ахлах ангиуд мэргэжлийн кабинетийн системээр хичээллэж байгаа бөгөөд тэргүүлэх зэрэгтэй 15, заах аргач зэрэгтэй 11 багш  ажиллаж буй.

Азийн шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбооны гишүүнээр монгол эрдэмтэн сонгогдлоо

2014 оны 10 сарын 28      0      2556

Азийн шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо (АШУАНХ)-ны дээд хэмжээний уулзалт Энэтхэгийн Дели хотноо боллоо. Уулзалтаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин тус холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тус холбоо нь өөрийн гүйцэтгэх зөвлөлөөр дамжуулж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүн нь ерөнхийлөгч, өмнөх ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгч, санхүүч, тусгай үүрэг бүхий дөрвөн гишүүн, гүйцэтгэх захирлаас бүрддэг. АШУАНХ-ны гишүүнээр...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй