Хөрөнгө хэмнэх зорилгоор Боловсролын хэлтсийг нэгтгэжээ

2014 оны 11 сарын 14      0      2884

Боловсролын тухай хуульд дүүрэг болгон Боловсролын хэлтэстэй байх ёстой гэж заасан байдаг аж. Гэтэл нийслэлийн Багахангай дүүрэгт ийм хэлтэс байдаггүй. Налайх дүүргийн Боловсролын хэлтэст тус дүүргийг хариуцсан нэг мэргэжилтэн бий. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын даргын орлогч Р.Түвшинбатаас тодруулахад “Нийслэлийн Засаг даргын 2009 оны А633 дугаар захирамжаар Багахангай дүүргийн Боловсролын хэлтсийг татан буулгасан байдаг. Багахангай дүүрэгт нэг сургууль, хоёр цэцэрлэг л үйл...

Физикчид чуулна

2014 оны 11 сарын 14      0      2909

Монголын физикийн нийгэмлэг, Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн хамтран “Физикчдийн үндэсний II форум”-ыг маргааш зохион байгуулна. Хурлаар “Шинжлэх ухааны төрөөс баримтлах бодлого”, “Физикийн боловсрол”, “Онолын физик ба их энергийн физик”, “Хатуу биеийн физик”, “Одон орон, геофизик”, “Электроник, Сэргээгдэх эрчим хүч”, “Цөмийн физик, технологи”, “Биофизик”,...

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хэлэлцээрийг дүгнэлээ

2014 оны 11 сарын 12      0      2028

2013-2014 оны улсын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг 2012 оны арваннэгдүгээр сарын 5-нд байгуулсан бөгөөд уг  хэлэлцээрт нь зургаан бүлэг 77 асуудал тусгагдсан. Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийг гурван талаас тэнцүү төлөөлөлтэй байгуулж ажилласан байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны энэ сарын 11-нийн хурлаар хэлэлцээрийн хэрэгжилт  81.2 хувьтай байна гэж талууд дүгнэлээ. Ийн 2015-2016 оны улсын хөдөлмөр, нийгмийн...

Энэ сарын 17-ноос цахим гарцаар хил нэвтрүүлнэ

2014 оны 11 сарын 12      0      2355

  Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх төхөөрөмжийг  өнгөрсөн аравдугаар сард үйлчилгээнд нэвтрүүлсэн. Ингэснээр хил нэвтрэх зорчигчийн бүртгэл, хяналт олон улсын жишигт хүрч, боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэн, нэг зорчигч дунджаар 14-18 секундэд л хил нэвтрэх юм. Хүчин төгөлдөр гадаад паспорттой манай улсын иргэд болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөл бүхий олон удаагийн визтэй гадаадын иргэд хурууны...

Хугацаа нь дууссан архи, тамхийг устгалаа

2014 оны 11 сарын 12      0      2079

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I, II хэлтсээс шөнийн цэнгээний газрууд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр “Жаргалант” ХХК-ийн “We”, “Аврага чоно” ХХК-ийн “Ozone” зэрэг шөнийн цэнгээний газар, “Сити шоп” ХХК зөвшөөрөлгүйгээр удаа дараа согтууруулах ундаагаар үйлчилсэн нь нотлогдож, хууль бусаар олсон орлого 212.000 төгрөг, 544 пиво, 108 архи, дөрвөн нэр төрлийн 255 хайрцаг тамхийг хураан...

Хүний эрхийн үндэсний комиссыг дахин А статусаар магадлан итгэмжилжээ

2014 оны 11 сарын 11      0      2393

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хороо өнгөрсөн сарын 27-31-нд манай Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-д магадлан итгэмжлэл явуулсан. Тэгвэл тус хороо А статусаар магадлан итгэмжлэхээ мэдэгдсэн байна. Ингэснээр ХЭҮК нь Парисын зарчимд бүрэн нийцсэн А статустай хүний эрхийн үндэсний байгууллага болохоо гурав дахь удаагаа баталгаажуулав.  Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хороо нь 99 гишүүн байгууллагатай бөгөөд тэднийг таван...

Үнэртэй усны музей байгуулна гэв

2014 оны 11 сарын 10      0      3573

Үнэртэй усанд дурлагсдын клубын нэг насны төрсөн өдөр өнгөрсөн баасан гаригт тохиов. Тэд баяраа зүгээр нэг тэмдэглээд өнгөрөхийг зорьсонгүй. Иймээс үдэшлэг зохион байгуулж, тасалбарынхаа орлогоор сайн үйлс хийхээр болжээ. Үдэшлэгийн үеэр тэмцээн зохион байгуулж, ялагчдад сүрчиг гардуулав. Түүнчлэн “Бишрэлт”, BOJSS, “Наран” компани ивээн тэтгэгчээр ажиллаж, зочдод гарын бэлэг өгсөн юм. Үнэртэй усанд дурлагсдын клубын админ Н.Орчлон энэ үеэр “Манай гишүүдийн...

Үсчин, гоо засалчдын тэмцээнд Х.Болорцэцэг амжилттай оролцлоо

2014 оны 11 сарын 10      0      3104

Ази, Номхон далайн бүсийн орнуудын үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн энэ сарын 4-5-нд Тайландын Банкок хотноо боллоо. Тус тэмцээнд 13 орны 300-гаад оролцогч өрсөлдсөн юм. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын “Болор” салоны захирал, Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг эмэгтэйчүүдийн үсний чөлөөт загварын төрлөөр II байр, орчин үеийн  будагтай үсний загварын төрлөөр III байр эзэлжээ.  

Бүс нутгийн онцлогийг харгалзан зам тавьжээ

2014 оны 11 сарын 09      0      1842

Ховд аймгийн Алтай сумын нутаг Боомын аманд Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төслийн нээлт боллоо. Үенч сумын Тэмээнхүзүү хэмээх газраас Улаандаваа хүртэлх 110 км, Улаандаваанаас Манхан сум хүртэлх 113.5 км, Манханаас Ховд аймгийн төв хүртэлх 85.3 км хатуу хучилттай замыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хятадын төрийн өмчит хоёр компани гурван жилийн хугацаанд тавьжээ. Ингэхдээ бартаа саад ихтэй хадан хавцал, ширүүн урсгалт голууд, мөн...

Бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс байсаар байна

2014 оны 11 сарын 09      0      2027

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс дүүргийн 14 дүгээр хорооны  иргэдийн дунд судалгаа хийхэд бичиг үсэг тайлагдаагүй 13 иргэн байжээ. 12-39 насны эдгээр иргэдэд бусдын адил сурах, хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд оролцох боломж олгох зорилгоор бичиг үсгийн анхан шатны 120 цагийн сургалтад хамруулсан байна. Сургалт үнэгүй бөгөөд суралцаж буй иргэд тус төвийн хамт олон болон багшийн арга зүйд сэтгэл ханамжтай байгаа гэнэ.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй