Х.БУЛГАА: НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН ӨДӨРТ 110 ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ АЛДДАГ

2014 оны 12 сарын 12      0      3462

Улаанбаатар хотын зорчигч тээврийн сүлжээний өнөөгийн байдлын судалгааг ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн докторант Х.Булгаа хийж, БШУ-ы сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн. -Нийслэлийн зорчигч тээврийн сүлжээний өнөөгийн байдал ямар байна вэ? -Хотын төв хэсэгт нийтийн тээврийн чиглэлийн давхцал их, харин захаар бага байна. Коэффицентээр авч үзвэл хотын төвд чиглэлийн давхцал тав байх ёстой ч долоо байгаа юм. Энэ нь хот төлөвлөлт, дэд бүтэц, авто замын сүлжээ, үүнийг...

Б.ОДГЭРЭЛ: ДАРХАН 131 СОРТ ГАНД ХАМГИЙН ТЭСВЭРТЭЙ НЬ

2014 оны 12 сарын 12      0      4123

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Одгэрэл буудайн ган тэсвэрлэх чадварыг генүүдийн экспрессээр тодорхойлох судалгаа хийсэн байна. Ганд тэсвэртэй сортыг бий болгосноор ургацын хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм . -Буудай бол манай орны стратегийн хүнс. Та буудайн ган тэсвэрлэх чадварыг судалсан нь сонирхол татлаа. Яагаад үүнийг судлах болсон бэ? -Сүүлийн 70 жилд манай орны агаарын дундаж температур 2.1 градусаар дулаарсан....

И.МЯГМАРЖАВ: НЭГ СМ ХӨРС БҮРЭЛДЭХЭД 100-200 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ

2014 оны 12 сарын 12      0      3086

  “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хуралд 500 гаруй залуу судлаач, эрдэм шинжилгээний ажилтан бүтээлээрээ оролцсоноос шилдэг 12 судлаачийг шалгаруулан, БШУ-ы сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн тэтгэлэг олгосон. Тэдний нэг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш И.Мягмаржав Хустайн байгалийн цогцолбор газрын хөрсний усаар элэгдэх үйл явцыг судалжээ. Түүнтэй ярилцлаа. -Хөрс усаар элэгдэх нь хэр элбэг байдаг вэ? -Манайхан хөрс салхинд элэгдэх нь их,...

МОНГОЛ ЗАЛУУЧУУДААС СЭТГЭЛГЭЭНИЙ ЯДУУРЛЫН ХЭВ ШИНЖ ИЛЭРЧЭЭ

2014 оны 12 сарын 11      7      4771

Эцэг эхийнх нь боловсрол, ажил эрхлэлт, орлого залуусын ажилгүйдэлд нөлөөлж байгаа байдал   Хөдөлмөрийн судалгааны институт, РАНД корпорац хамтран Монголын хөдөлмөрийн зах зээлийг судалснаа өчигдөр танилцууллаа. Судалгаагаар Монголд ажилгүйдлийн түвшин буурсан үзүүлэлт гарчээ. Харин эдийн засгийн хөгжлөөрөө ойролцоо улсуудтай харьцуулахад манайд хөдөлмөрийн насны хүмүүсийн ажил эрхлэлт бага буюу 60-65 хувьтай гарсан байна. Гэхдээ 30-49 насныхны хөдөлмөр эрхлэлт өндөр,...

Эрүүдэн шүүхийн эсрэг хуралдаж байна

2014 оны 12 сарын 11      0      2816

  НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комисс, Эмнести интернэшнл байгууллага хамтран “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилт Монгол Улсад” онол, практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Хуралд төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл, хүний эрхийн судлаачид оролцох юм. Энэ үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсад өгсөн...

Дэлхийн залуучуудын ассамблейн дэд ерөнхийлөгчөөр анх удаа монгол хүн сонгогдов

2014 оны 12 сарын 11      0      2549

  Дэлхийн залуучуудын ассамблейн XVI чуулган Албани улсын Тирана хотноо “Залуучуудын манлайлал: Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог уг чуулганаар тус ассамблейн Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгодог. Энэ зөвлөл нь ерөнхийлөгч, тив хариуцсан таван дэд ерөнхийлөгчөөс бүрддэг аж. 2014-2018 онд ажиллах Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нэр дэвшиж, чуулганд оролцогчдын...

Том оврын автобусанд дайруулсан явган зорчигч нас барав

2014 оны 12 сарын 11      0      2520

Том оврын автобус явган зорчигчийг дайрч, аминд нь хүрсэн хэрэг өчигдөр 13.00 цагийн орчимд гарлаа. Осол Баянзүрх дүүргийн IV хороо Жуковын музейн ойролцоо гарсан байна. Офицеруудын ордноос хотын төв рүү явж байсан автобус 40-50 насны эрэгтэйг зам хөндлөн гарч явахад нь дайрчээ. “Замын хоёр, гуравдугаар эгнээ машин ихтэй байсан. Гэтэл гэнэт явган зорчигч гарч ирсэн” гэх тайлбарыг автобусны жолооч өгсөн гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Түүнчлэн автобусны тоормосны мөр 2-3 метр...

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд 8.5 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

2014 оны 12 сарын 10      0      2469

  Европын холбоо болон Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хамтран Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 2015-2020 онд хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Засгийн газраас УИХ-д “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг өргөн барихаар бэлтгэж буй. Үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүнс, хөдөө аж ахуй зэрэг ажиллах хүчний шингээлт ихтэй салбарт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг бий...

”Хүний эрх-365”

2014 оны 12 сарын 10      0      2799

  Хүний эрхийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), "Хүний эрхийн төлөөх залуучууд" бүлгэмээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Хүний эрх-365" өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр "Хүний эрх" богино хэмжээний киног сурагчдад үзүүлж, "Би эрхээ мэдэж, үүргээ биелүүлдэг сурагч" эсээ бичлэгийн уралдааны дүнг танилцуулав. Мөн "Хүний эрхэд ээлтэй сургууль", "Хүний эрхийн хана" багш, сурагчдын оролцоотой чөлөөт...

Л.Гантөмөр сайд Финляндын эрдэмтдээр ажлаа дүгнүүлэхийг хүсэв

2014 оны 12 сарын 10      0      2780

  БСШУ-ы сайд Л .Гантөмөр дэлхийд боловсролын чанараараа тэргүүлэгч Финлянд улсын эрдэмтдийг хүлээн авч уулзлаа . Энэ үеэр Л.Гантөмөр сайд тэднээс багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд сүүлийн хоёр жил хийсэн ажилд мэргэжлийн дүгнэлт хийх, мөн хөгжмийн боловсрол, номын сан, кино сургалтад хэрхэн ашиглах талаар туршлага судлахыг хүс сэн байна . Харин Финляндын төлөөлөгчид Монголын боловсролын бодлого хүүхэд бүрийг хөгжүүлэхэд чиглэж байгаа нь дэлхий нийтийн чиг...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй