Б.НАМИРАА: ЗОРИЛГО МААНЬ ТОМ УЧРААС ШАНТАРЧ БАЙГААГҮЙ

2014 оны 12 сарын 19      30      7495

  Цас хаялж, хацар хайрсан 25 жилийн тэртээ. Хэн, ямар бэлэг өгөх бол гэсэн битүүхэн таамаглалтай шинэ оныг хүлээх охины бие гэнэт өвдөв. Дотор нь эвгүйрхэж, нуруу нь өвдөх түүнийг түргэний эмч үзээд “Ханиад төдийхөнд баашлаад. Эм тан, сармистай шөл уу” гэж хэлээд явжээ. Харин үүнээс хоёр хоногийн дараа охин ухаан алдав. Орой нь унтаад, өглөө нь босдог шигээ л түүнийг сэрэхэд хүсэн хүлээж байсан шинэ жил нь өнгөрчихсөн. Нэг сар ухаангүй хэвтчихсэн байж. Тэр ханиад хүрээгүй,...

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УРАМШУУЛАЛ АВАХААСАА БАС Л ИЧСЭНГҮЙ

2014 оны 12 сарын 17      0      2617

  Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа нийслэлийн ирэх оны төсвийн талаар өчигдөр мэдээллээ. Төсвийг УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулж, орон тооны давхардлыг арилгах үндсэн чиглэл баримталж, баталсан байна. Орон нутгийн төсөвт нийт 540.9 тэрбум төгрөгийн орлого төвл өр үүлж, 320.9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэн, 180.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх аж. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөр өнг...

Эзэнгүйдэл: ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНД БАЙР БИШ ЦЭЦЭРЛЭГ ХЭРЭГТЭЙ

2014 оны 12 сарын 17      0      3040

Цуврал №7 Бид олон давхар орон сууцыг ганцхан жилийн дотор барьчихдаг хэрнээ хоёр давхар цэцэрлэгийг хоёр жилд ч барьж чаддаггүй улс. Учир юунд байна вэ. Хөрөнгө мөнгөгүйд үү, эсвэл цэцэрлэг барих хүсэлгүйд үү. Эс бөгөөс эргээд өгөх ашиг, эрх мэдэлтний халаасанд орох мөнгө багатайд ч байж болох. Монгол Улс хоёр сая дахь иргэнээ 1988 онд өлгийдөн авчээ. Харин гурван сая дахь иргэн маань тун удахгүй төрөх гээд дээгүүр, доогуур байр сав бэлтгээд завгүй байгаа. Гэвч тэдэнд сургуулийн...

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид урамшуулал авахаасаа бас л ичсэнгүй

2014 оны 12 сарын 16      0      3137

Н ийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа гаас зарим зүйлийг тодрууллаа. - Хогны уутанд 6.7 тэрбум төгрөг төсөвлөснийг иргэд шүүмжилж байна. Энэ мөнгийг сургууль, цэцэрлэг барихад зориулж болохгүй юм уу? -Иргэд дэмий мөнгө үрж байна гэж шүүмжилж, бидэнд санал ирүүлсэн. Гэхдээ хогны уут хийж, иргэдэд тараахад төсвөөс нэмэлтээр нэг ч төгрөг гаргахгүй байгаа. Учир нь иргэд сар бүр байрныхаа төлбөр дээр хогны хураамж гэж тодорхой мөнгө өгдөг. Энэ нь жилд 14 орчим тэрбум төгрөг болдгоос...

Нийслэлд хүүхдийн гурван эмнэлэг байгуулна

2014 оны 12 сарын 16      0      2935

Нийслэлийн төсөвт Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 ортой хүүхдийн эмнэлэг байгуулахаар тусгажээ. Мөн шинээр 12 сургууль, цэцэрлэг барьж ашиглалтад оруулж, гэр хорооллыг дахин төлөвлөх 24 байршлаас 20-ынх нь тодорхой хэсгүүдийн дэд бүтцийг шийдэх, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн Батлан даалтын сан, Нийслэлийн орон сууцны хөтөлбөр зэрэгт хөрөнгө оруулалт хийнэ. 

Нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдийн нөхөн олговрыг нийслэл хариуцна

2014 оны 12 сарын 16      0      3032

Энэ жилээс нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсын төсвөөс олгодог байсан нөхөн олговор болох 53.1 тэрбум төгрөгийг нийслэл хариуцахаар  болов. Түүнчлэн боломжтой бүх эх үүсвэрийг танаж, бууруулж тооцон 57 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэсэн байна. Үүнд шинээр тавилга, эд хогшил худалдан авах, бичиг хэргийн зардал, гадаад, дотоод томилолт, тээвэр шатахууны зардал зэргийг 2-5 дахин бууруулжээ....

Нийслэлийн төсөвт 540 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

2014 оны 12 сарын 16      0      2731

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа нийслэлийн ирэх оны төсвийн талаар мэдээллээ. Төсвийг УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулж, орон тооны давхардлыг арилгах үндсэн чиглэл баримталж, баталсан байна. Орон нутгийн төсөвт нийт 540.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 320.9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэн, 180.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх аж. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд 38.6...

АМЬДРАЛ САЙХАН

2014 оны 12 сарын 16      0      2582

  Навчис хийсэх намрын жихүүн өдөр, аль эсвэл хацар хайрсан өвлийн хүйтнийг алгасах хүсэл хааяа төрдөг. Гэвч байгалийн жамыг яалтай. Харин энэ бүхнийг түр ч атугай мартахад туслах зүйлийг “LG электроникс”-ынхон бий болгожээ. Энэ нь цонхон дээрээ хүссэн орчноо бүрдүүлэх юм. Цонх руугаа харах бүрт бороо орж, эсвэл цэцэг алагласан талд эрвээхэй нисэж байвал ямар вэ. “LG электроникс” ухаалаг дэлгэцийнхээ тусламжтайгаар үүнийг бүтээжээ. Та өмнө нь цонхоороо зөвхөн...

МУИС шинэчлэгдэж байна уу

2014 оны 12 сарын 15      20      3385

  Төрийн өмчийн томоохон их сургуулиуд шинэчлэлийг хичээлийн хөтөлбөр, бүтцээ өөрчлөхөөс эхлүүлсэн. Гэтэл эдгээр сургуулиас хамгийн их хэл ам дагуулж буй нь МУИС. Багш нар нь бараг хоёр сар тутамд нэг удаа хэвлэлийн хурал зарлан, шинэчлэлийг эсэргүүцэж, бүтцийн өөрчлөлтийг хууль бус хэмээн шүүхэд хүртэл хандаад амжсан. Мөн багш нар нь оюутнуудаа уриалаад байна уу гэмээр дүр зураг анзаарагдаж, оюутнууд нь жагсаал хийсэн удаатай. Тус сургуулийн залуу багш нар өнгөрсөн баасан гаригт...

Элэгний өвчнөөр жилд 2400-2700 хүн нас бардаг

2014 оны 12 сарын 14      0      2810

Монгол Улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд тэргүүлдэг. Элэгний С вирус нь хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгаан болдог. Гэтэл манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэнэ. Элэгний өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. Иймээс Эрүүл мэнд, спортын дэд сайд Ж.Амарсанаа “Монгол Улсад элэгний С вирусийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төсөл боловсруулж, элэгний чиглэлээр мэргэшсэн эмч,...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй