Хөдөөгийн сурагчдын амралтыг өөрчиллөө

2015 оны 01 сарын 11      0      1917

Хөдөөгийн амьдрал, аж ахуйн байдал, мал төллөх үе зэрэгтэй холбоотойгоор иргэдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн II, III улирлын амралтын хугацааг өөрчилсөн байна. Гэхдээ хот, хөдөөгүй бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа адил байх бөгөөд хичээлийн жил дуусах хугацаа өөрчлөгдөхгүй. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл зургадугаар сарын 5-нд дуусна. Сурагчдын амралтад өөрчлөлт...

Алтанбулаг суманд хаус хороолол ашиглалтад орно

2015 оны 01 сарын 11      0      2327

Алтанбулаг сум орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог, цэвэр, бохир устай, дэд бүтцийг нь шийдсэн хаус хороололтой болох нь. Энэхүү хорооллыг тус суманд үйл ажиллагаагаа эрхэлдэг “Алтанбилэг” ХХК-ийн захирал П.Батсайхан санаачлан, эхний ээлжинд гарааштайгаа нийлээд 157 ам метр хоёр давхар хоёр барилгыг өөрийн хөрөнгөөр барьжээ. Хаус хорооллын барилгыг цаашид янз бүрийн хэмжээтэй барих бөгөөд захиалагчид өөрсдөө сонголтоо хийх боломжтой юм байна. Энэхүү орон сууцны талбайн нэг...

Согтуу жолооч осол гаргаснаас 1300 гаруй айл цахилгаангүй боллоо

2015 оны 01 сарын 11      0      1965

Нэгдүгээр сарын 10-ны 00.25 цагт Сүхбаатар дүүргийн IX хороо Рашаантын XIX гудамжид иргэн Г.Наранбаатар нь “Sherokee” маркын УНТ 77-03 улсын дугаартай автомашин согтуугаар жолоодож явахдаа УБЦТС ТӨХК-ийн эзэмшилд байдаг 10 кВ-ын хүчдэлтэй 400 кВА чадал бүхий “Агаарын дэд станц-1019”-ыг мөргөж гэмтээн, цахилгаан тасалжээ. Ослын улмаас тус дүүргийн Рашаант, Алтай, Ногоон нуурын гудамж буюу олны нэрлэж заншсанаар 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд...

ХУВЬСАХ ЗАРДЛААР ХҮҮХДҮҮДИЙГ ШООВДОРЛОХОО БОЛИОСОЙ

2015 оны 01 сарын 09      1      4047

  Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар монголчууд 2.995.949-үүлээ болж, 2014 онд хамгийн олон буюу 82.839 хүүхэд төржээ. Монголчууд олуулаа болж буй нь сайн хэрэг ч саар зүйл бас байна аа. Хүн ам өсөхийн хэрээр шоовдор хүүхдийн тоо нэмэгдэх нь. Улсын, хувийн, хувилбарт, тусгай, гэр цэцэрлэг гээд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан гэж хэлж болох бүхнийг оруулахад улсын хэмжээнд таван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Нийслэлд л гэхэд цэцэрлэгийн насны...

“ХИМИ, ХИМИ ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН БАЙРЫГ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОХ БОЛОМЖГҮЙ”

2015 оны 01 сарын 08      0      2640

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Эрдэм шинжилгээний тоо томшгүй олон хүрээлэнг нэгтгэн зохион байгуулж, тэдгээрийг их сургуулиудын харьяанд шилж үүлнэ. Ийм олон хүрээлэн төсвөөс санхүүжиж байдгийг байтугай, ийм нэртэй байгууллагууд байдгийг олон хүн мэдэхгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” гэсэн юм. Үүнийг Шинжлэх ухаан, дээд боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбоо эсэрг үүцэн “Шинжлэх ухаанаа...

67 ДУГААР БАЙР УСАНД АВТЖЭЭ

2015 оны 01 сарын 07      0      2207

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 67 дугаар байрны 164 айл эхнээсээ усанд автах болжээ. 2009 онд ашиглалтад орсон тус байрны шугам хоолой нь байсхийгээд л задарч, ус алддаг болоод удаж буй. Энэ нь барилгад чанарын шаардлага хангаагүй шугам хоолой ашигласнаас болжээ. Иргэн О.Чулуун-Эрдэнийн ариун цэврийн өрөөнийх нь халуун усны шугам хагарснаас өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-ны 05.00 цагт ус алдсан байна. Гал тогоо болон ариун цэврийн өрөөнийх нь агааржуулагчаар яах ийхийн зуургүй ус...

А.Галтбаяр захирал ачааллаа багасгахын тулд ажлаа өгчээ

2015 оны 01 сарын 06      7      2356

МУИС-ийн захирал А.Галтбаяр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд ажлаа өгсөн юм. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн гэх мэдээлэл байсан ч багш нарын эсэргүүцэл ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэсэн таамаглал ч бий. Тэрбээр 2013 оны наймдугаар сард тус сургуулийн захирлаар томилогдсон. Энэ хугацаанд МУИС-д шинэчлэлийг эхлүүлж, дөрвөн багшид нэг дарга ногддог данхар бүтцийг өөрчлөн, бүрэлдэхүүн 14 сургуулийг тав болгон цөөлж, CиСи мэдээллийн систем нэвтрүүлсэн юм. А.Галтбаяр...

192.000 төгрөгөөс нийгмийн даатгал төлөх эрх үүснэ

2014 оны 12 сарын 30      0      3646

Мэргэжлээрээ гурван жил ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл байнга төлдөг иргэн Цэцэгээ нэг сар өвчтэй байсны улмаас 70 мянган төгрөгийн цалин авчээ. Жирэмсний тэтгэмж авах болтол нэг сар нийгмийн даатгал төлөөгүй учир олгох боломжгүй гэсэн байна. Үүний учрыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргалаас лавлалаа. -Жирэмсний тэтгэмж авах эрх хэрхэн үүсэх вэ? -Сайн дурын даатгалд хамрагдсан, мөн албан журмын даатгуулагч...

ЗОХИОЛЧ Л.ТҮДЭВ ХОРООНЫХОО ИРГЭНИЙ ТАНХИМД 200 ГАРУЙ НОМ БЭЛЭГЛЭЖЭЭ

2014 оны 12 сарын 25      0      3622

  Чингэлтэй дүүргийн I хороо 926 өрхийн 3683 хүн амтай. Хотын А зэрэглэлийн бүс гэдгээрээ онцлогтой тус хороонд хамгийн олон буюу ард түмэнд танигдаж, тэдний хүндэтгэлийг хүлээсэн Д.Тарва, Б.Энэбиш, Д.Пүрэвдорж, Л.Хуушаан, Чой.Чимид, Л.Түдэв нарын 16 зохиолч бүтээлээ туурвин аж төрж байснаас олонх нь өдгөө бурхны оронд очжээ. Иймээс Төрийн шагналт, хэл бичгийн ухааны доктор, зохиолч Л.Түдэв гуай зохиолчдоо хүндэтгэн, мөнхжүүлэх зорилгоор хорооныхоо Иргэний танхимд тэдний зургийг...

Сургууль дотор ХЯТАДУУД АМЬДАРЧ БАЙНА

2014 оны 12 сарын 24      15      4642

  Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байрлах 105 дугаар сургуулийн сурагчдад өнгөрсөн жилээс хоёр хятад багш төрөлх хэлээ зааж эхэлжээ. Сургуулийн захирал аж ахуйн өрөөг суллан тэднийг байрлуулсан юм байна. Харин энэ хичээлийн жилээс нэг багш нь нутаг буцаж, оронд нь гурван багш ирснээр дөрвөн эрэгтэй багш тус сургуульд амьдарч буй. Хэл заадаг нэртэй ч дүн гаргадаггүй эрэгтэй багш нар эрдмийн өргөөнд гэртээ байгаа мэт тааваараа амьдарч, хүүхдүүдийн хэрэглэдэг ариун цэврийн өрөөг...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй